Нийгмийн

Дуут дохио буюу сигналыг ямар тохиолдолд ашигладаг вэ

Бидний хэлж сурснаар автомашины сигнал буюу дуут дохио нь зөв хэрэглэвэл хүний амь насыг аврах үүрэгтэй. Харин буруу газар, буруу зорилгоор хэрэглэвэл бусдын дургүйг хүргэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг өөр олон олон хор уршиг дагуулж байна.

Хүүхэд унтаж байхад гадаа хэн нэгэн дуут дохиогоо хангинуулаад байна уу. Ногоон гэрэл дөнгөж асмагц бас хэн нэгэн араас тань машиныхаа дуут дохиог дуугаргаж байна уу.

Дуунаас хурдан машин гэж байхгүй учраас дуут дохиог бүтээжээ. Дуу чимээ богино хугацаанд дамжих учир нөхцөл байдлыг бусдад анхааруулахад хамгийн тохиромжтой хэрэгсэл гэж үзэн дуут дохиог автомашинд суурилуулжээ. Гэтэл үүнийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх биш харин өөрийн бухимдлаа илэрхийлэх, бусадтай “харилцах” хэрэгсэл болгож ашиглах нь хэвийн үзэгдэл мэт болжээ.

Жолооч нар гэрэл асчхаад байхад явсангүй хэмээн дуут дохио дуугаргах, урдуур нь орлоо гээд жолооны хүрднийхээ голд хамаг чадлаараа дарах нь бий. Үүгээрээ тэд ослоос сэргийлэх гэсэнгүй, харин “БИ ЯВМААР БАЙНА” гэсэн үгийг илэрхийлж байгаа хэрэг юм.

Стресс бухимдлаар дүүрэн хотын замд дуут дохиог шаралхуу жолооч нар иймэрхүү байдлаар хэрэглэдэг бол зөвхөн гангарах гэж, гайхуулах гэж орилуулдаг нь ч байна. Авто зам руу харсан цонхтой орон сууцны айлууд ч дуут дохионы зовлонг хангалттай мэдэрч байгаа. Чанга дуу чимээнд нялх хүүхэд, настай хүмүүс илүү өртөж байна.

Хичээлдээ төвлөрөөд сууж байгаа бяцхан сурагчдад ч төвөг учруулах нь бий. Сигнал дарснаас болоод нярай хүүхдийн хэнгэрэг цоорч, дүлийрсэн тохиолдол, тархи нь цус харвасан ноцтой гашуун сургамжууд бий. Зүрх судас, тархи, мэдрэлийн өвчлөлд ийнхүү тээврийн хэрэгслүүдийн өндөр давтамж бүхий “сигнал”-ын дуу маш их үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд дуут дохиог хэрхэн хэрэглэх талаар тодорхой тусгасан.

Монгол Улсын Замын дүрэмд дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хэрэглэж болно гэжээ. Үүнд:

1. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор;        

2. Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлж байгаагаа бусад жолоочид анхааруулах зорилгоор;        

3. Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд хэрэглэнэ.

Иймд дуут дохиог зөв зохистой ашиглахыг та бүхэнд зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button