Нийгмийн

МЭЕГ, МЭҮГ-ын дарга нар мялзангийн вакцины төсвөөс 3.9 тэрбумыг "идсэн" байжээ

Малын мялзан өвчний эсрэг зарцуулах улсын төсвийн мөнгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд шамшигдуулсан хэргийг АТГ шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021.8.16-нд Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга, профессор З.Батсүх нарыг баривчилсан байдаг. Гэвч дараа нь батлан даалтад гаргаж, гадуур шалгаж эхэлсэн.

Д.Түмэндэмбэрэл нь жил гаруйн хугацаанд шалгуулж байхдаа тус газартаа Аймаг дундын отрын бэлчээр, ашиглалтын захиргааны даргын албан тушаалд суусан байх бөгөөд АТГ болон шүүхээс түүнийг ажлаас чөлөөлөх бичгийг холбогдох албаныханд хүргүүлсэн байна.

Тэднийг импортоор оруулж ирсэн малын вакциныг өндөр үнээр улсад шахаж, дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд 800 мянган ам.доллар өнөөдрийн ханшаар 2.3 орчим тэрбум төгрөг болж байгааг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа. Гэвч хуулийн байгууллагаас өгч буй мэдээллээр энэ мөнгөн дүн дараах байдлаар өсчээ.

АТГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн, комиссар Н.Тэмүүлэнгээс энэ талаар тодруулахад "Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ давуулан ашиглаж, яаралтай дамжуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2, 34.1.9 дэх заалтуудыг зөрчиж, БНЭУ-ын нэр бүхий компанитай 2008-2020 онуудад хэд хэдэн удаа гэрээ байгуулж, нийт 3.9 тэрбум төгрөг шилжүүлэн авсан.

Харин Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга З.Батсүх нь компани үүсгэн байгуулж, Энэтхэг улсын Хестэр бионсес лимитэд компанитай 2016 онд агентын гэрээ байгуулж, дээрх мөнгийг угааж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлсэн" гэлээ.

АТГ-аас Д.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мөн 22.10-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлэээр яллагдагчаар татсан байна. Мөн Г компанийг үүсгэн байгуулагч З.Батсүхийг мөн Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 18.6-д заасан мөнгө угаах гэсэн үндэслэлээр тус тус яллагдагчаар татжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-20 08:39

Монгол дарга нарын танил болсон дүрх төрх мөн дөө.Дарга нарын гол бизнес нь төсвийн мөнгө хулгайлах юм шүү дээ.Бүр том дарга нар улсаа худ�##�дана,орд ордоор нь баялгаа харийнханд авилгаар ашиггүй гэрээ хийж өгнө.Ийм замаар улс орноо уруудуулдаг дарга нартай дайн зарламаар байна даа ард түмэн минь.

Зочин
Зочин
2022-09-20 09:24

Энэ доктор Батсүхийн зураг биш, андуурч өөр хүний зураг тавьсан байна шүү. Хүний нэр төрийн амууд�##� учраас зургаа анхаарч тавих

Zochin
Zochin
2022-09-20 09:34

Заяатын Батсүх биш байна сэтгүүлч андуурсан

Зочин
Зочин
2022-09-20 10:12

МАН-ын нүдний булайнууд бүгд ийм!!!

Зочин
Зочин
2022-09-20 10:12

Шоронд хатаа шун�##�тай хулгайч нар

Зочин
Зочин
2022-09-20 10:12

Хууль нь гууль болсон энэ үед 40 торгуули�##�а�##� дуусах бгүй хулгайч нар өөрсөндөө зориулж хууль гаргадаг энэ байдлаасаа гарахгүй бол энэ үеийн үед үргэлжилсээр байх болно

Зочин
Зочин
2022-09-20 10:12

Арай л юмаа яаж энэ улс орон хөгжих юм бэ

Зочин
Зочин
2022-09-20 10:13

Хянав�##� хувааж идэж ууж чадахгүй

Зочин
Зочин
2022-09-20 10:13

Төсвөө тараачихаад хяндаггүй юм бхдаа.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-20 10:32

МУУСАЙН ХҮҮРНҮҮДИЙГДЭЭ МОНГОЛ ТҮМНИЙГ ӨВЧТЭЙ МАЛЫН МАХААР ХООЛЛОЖ УСТГАХ ЗОРИЛГОТОЙ ШУНАЛЫН ДЭВҮҮДИЙГ АЛАХ ХЭРЭГТЭЙ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-20 10:42

ТЭГВЭЛ НААД ХУЛГАЙЧУУДАА ШҮЛХИЙ ӨВЧТЭЙ МАЛТАЙ НЬ ЦУГ БУОЧИХААЧ.НААДУУЛД ЧИНЬ МОНГОЛЧУУД ЦУС НЭГТ АХАН ДҮШС НЬ ХЭРЭГГҮЙ ЮМ БОЛ БИЭНД НААД ХУЛГАЙЧУУД ЧИНЬ ХЭРЭГГҮЙ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-20 10:44

Наадуулыгаа ШҮЛХИЙН ӨВЧТЭЙ МАЛТАЙ НЬ ЦУГ ГАЗАРТ БУЛ ГАЗАРТ БУЛЧИХ МУУ САЙН ХҮҮРНҮҮДИЙГ

Зочин
Зочин
2022-09-20 20:56

МА намынхан дээр доргүй л Иймэрхүү байдлаар �##�бан туша�##�аа урвуулан ашиглаж *Улсаа цөлмөх аргаар* идэж ууж хан�##�гүй 32 дахь жилдээ даварч Бүр Үндсэн хуулиа *идэж янцаглах* зам мөрөөмгаргаад явж байгаа шүү дээ! Тиймээс энэ МАНгар намыг даруй тараах нь Монголын ардчил�##�ыг аврах цор ганц Зөв шийдвэр болчихлоо шүү!

Холбоотой мэдээ

Back to top button