Хууль

Эхнэрийнхээ зургийг "Санхүү авна" гэх тайлбартай сошиалд байршуулжээ

          Болд нь гэртээ байхдаа “Таван Толгой, Цагаан хад Ганц-мод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Санхүү өгнө, авна”, “Санхүү авна”, “...Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй фейсбүүк группүүд дээр өөрийн хэрэглэдэг цахим хаягаас Болор, Гэрэл нарын гэрэл зургийг “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авахгүй, шууд залга” гэсэн тайлбартай тэдгээрийн утасны дугаарын хамт байршуулсан мэдээлэл тараажээ.

       Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

          Болд нь эхнэр Болортой гэр бүлийн таарамжгүй харилцаатай байх үедээ фейсбүүк орчинд Болор, түүний найз Гэрэл нарын гэрэл зургийг дээрх тайлбар, мэдээллийн хамт байршуулсан үйлдлийг шүүх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тооцож шийдвэрлэсэн.

        Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй...” гэж хуульчилсан ба Болд нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл (Илт худал мэдээлэл гэж огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээ, баримт сэлтийг ойлгоно. Илт худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн буюу мэдээллийг цахим орчинд тараасан)-ийг олон нийтэд тараасан гэж үздэг. 

         Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг оногдуулахаар заасан.

         Болд гэм буруугаа ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосон.

          Хураангуй бэлтгэсэн:Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-19 13:35

ТЭГЭЭД Э:ХНЭР НЬ НАЙЗТАЙГАА ЖОЛООЧ НАРТАЙ БАВАЛЦААД БАБА БОЛСОН БОЛ ЯАНАА БОЛДОО ЧИ ТЭНЭГ ЭХНЭРЭЭ ЗҮГЭЭР Л МААМУУ НААШИР ДУУЛУУЛАХ БАЙЛАА ШҮҮ БОЛОХГҮЙ БОЛ НАДАД АЦРААЛ ӨГЧИХ БИ ДАХИН ХҮМҮҮЖҮҮЛЭЭД ӨГИЙ МЭЭМ БӨГС САЙТАЙ ЮУ? МУУЖГАЙ НЬ ХИР БАРИУ БОЛ СУНАЦАН БОЛ ХЭРЭГГҮЙ

Зочин
Зочин
2022-09-19 15:52

Эр, эмгүй солиорцгоочиж ээ... нэг хэсэг нь нүцгэн зургаар нь сүрдүүлэх нөгөө хэсэг нь зургийг нь ашиглаж зар оруулж байх ????

Зочин
Зочин
2022-09-19 15:52

erguu dagz ve zevuun muu #####

Зочин
Зочин
2022-09-19 15:52

Энэ одоо ямар новшийн эр вэ тэгэглэл гэж

Зочин
Зочин
2022-09-19 15:53

тэгэхээр яадаг юм.

Зочин
Зочин
2022-09-19 15:53

Мэдрэл хог вэ?

Зочин
Зочин
2022-09-20 10:19

Hohirj bgaa hun ni bish uls mungu avdag ene balai ymaa odoo bolivol deer bhaa ter hohirj bgaa emegteichuud zugeer aa ingeed bolloo geed uldehuu hohirliig ni yaj baragduulaad bgan uls 1.2 say dundaas ni shulaad suuj bhaasaa ichih heregtei

Зочин
Зочин
2022-09-20 11:46

Хууль нь ийм хөгийн болхоор ийм гаж хэрэг их гарах нь мэдээжшүү

Зочин
Зочин
2022-09-20 17:37

Хэсэгчилч төлнө ч гэх шиг хүний нэр хүндийг гутаачихаад

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x