Нийгмийн

Нүцгэн зургаар нь сүрдүүлж, мөнгө авсан эмэгтэйд ял оноожээ

Нүцгэн зургийг нь фэйсбүүкт тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна гэж бусдыг сүрдүүлж, мөнгө авсан эмэгтэйд ял оноожээ. Тодруулбал, Иргэн Энэрэл нь мөнгө авах зорилгоор, иргэн Н-ийг “… намайг хүчиндсэн гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан, цагдаа тан руу ярина өөрөө очиж уулзаарай“, “… та хохирлын мөнгө гэж өгчихвөл би өргөдлөө буцаагаад авчихна”, “… таны нүцгэн шалдан зураг байгаа фейсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэх зэргээр сүрдүүлж, түүнээс 5.550.000 төгрөгийг шилжүүлэн авчээ.

Прокуророос Энэрэлийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар, бусдын эд хөрөнгийг авахын тулд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлснийг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүхээс Энэрэлийг бусдын эд хөрөнгийг авахын тулд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, Иргэний хуульд зааснаар төлөгдөөгүй үлдсэн 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Энэрэлийн гаргасан “… хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шүүхээс Энэрэлд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн арга, сэдэлт, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, өмнө нь ял шийтгүүлж байсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй зэрэг хувийн байдалд тохирсон гэж үзэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-19 13:27

ИНГЭЭД ЧИ МУУ ЛУУСАНД ТАВТАЙ МОРИЛ ТЭНД АРХАГ МААНУУДЫН БАЛИАРТСАН ДОТООЖИЙГ УГААЖ МААНУУДЫН БОХИР ҮТРЭЭГ ХЭЛЭЭРЭЭ ЦЭВЭРЛЭДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ.ТЭНД ЧАМАЙГ НӨХРӨӨРӨӨ ОРЛУУЛАХ ХУЛГАЙЧУУД ЗӨНДӨӨ БИЙ ЮМ ШҮҮ. МЭДСЭН БОЛ СҮРДҮҮЛЭГ ХИЙДЭГГҮЙ БАЙЖ МУУ АЦ МИНЬ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ МУУ АЛЦГАР

Зочин
Зочин
2022-09-19 15:50

Ger bvliin huulia changa bolgooch tgwel ehner huuhde huursan eregtei gemgui hun ymu zl2 ehner n medeed tsohiod awasai

Зочин
Зочин
2022-09-21 08:42
Reply to  Зочин

Уншаад ч ойлгодоггүй эргүү байх үед

Зочин
Зочин
2022-09-19 15:50

Хүмүүсийн ухаан санаа ер нь яагаад байна аа

Зочин
Зочин
2022-09-19 15:50

Za yashigaa ehner sain bh gdg chini yaj bhiig heldegiin boloo ooriig ni yaj toosiin gemeer shn ehnertei hernee ilvv yum haraad yawdag yumnuud bj l bdag shdee

Зочин
Зочин
2022-09-19 15:51

Заваарсан сэжгийн юмнууд гэр бүлийн гадуурхи харьцаа ингэж л дуусна өөр яадаг юм гэр бүлээс гадуурхи харьцаанд чанга шийтгэл оногдуулж байх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-19 15:51

хнэр нь сайн байх хэрэгтэй ш дээ тэгвэл нөхөр нь тэгж явахгүй

Зочин
Зочин
2022-09-20 09:03

Bolj muu ynhaaan

XA XA
XA XA
2022-09-20 09:47

XAXA XOXI CHINI MUUSAIN YASHKANUUDIIG. Odjoogood 1 shaalguulchaad daraa ni daramtlana ain.

Холбоотой мэдээ

Back to top button