Хууль

Оюутнуудын дүнг нэмж, мөнгө авсан багшид ял оноожээ

Иргэн Эрдэнэ нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Эрдэнэ нь 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий оюутнуудын дүнг нэмэгдүүлж нийт 700.000 төгрөгийн хахууль авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700.000 төгрөгийг улсын орлогын дансанд тушаажээ.

Оюутнуудын өгсөн мэдүүлэгт “...багш Эрдэнэ хичээлийн дүнг зориуд хангалтгүй үнэлж, утсаар ярьж, мессеж явуулж ...мөнгө нэхдэг, түүний шаардсанаар оюутнууд 15.000-100.000 төгрөгийг өгсөн...” талаар дурджээ. 

Прокуророос нэр бүхий оюутнуудын мөнгө өгч дүнгээ нэмэгдүүлсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ бага, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг шүүх зөв гэж үзсэн байна. 

Багш Эрдэнэ нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурортой ял тохиролцсон тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Эрдэнийг “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хураангуй бэлтгэсэн:  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-09-20 23:11

Зөв

ЗЗолбин ардчилал зайл
ЗЗолбин ардчилал зайл
2022-09-21 07:33

1996 онд үхэж д####д орсон ардчилсан нам ялж эрх барьж эхэлсэн цагаас л их дээд, сургуулийн багш нар ном хүчээр тулган зарах, зориуд дүнг нь бууруулан унагаж төлбөртэй ш####г####т авах, усан толгойтой баян айлын м#### шиг тэнэг хүүхдүүдннс их мөгө авч онц тавих зэрэг замбараагүй байд#### дэлгэрсэн энэ ялыг үхэж д####д орсон ардчилсан намд тулгах ёстой.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-22 17:15

ОДООНЫ ОЮУТАН ГЭЖ ДЭЭ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ЁС СУРТАХУУНГҮЙ НИЙГМИЙН ШААРНУУД БОЛЖЭЭ.ЭЦЭ ЭХ АХ ДҮҮ ГЭЭ ХҮНДЛЭХ ХҮН ЧАНАР ГЭЖ ТШЙ МАЙ Ч АЛГАА.ӨГСӨН БОЛ ӨӨРӨӨ Л ӨГСӨН БАЙЖ ТААРАА ШҮҮДЭЭ ДҮНГЭЭ ЗАСУУЛАХ ГЭЖ АР ӨВРӨӨР НЬ АМАР ҮАЯА ҮЗҮҮЛЭХГҮЙ ЗАСУУЛЧИХААД АРААР НЬ ХУТАГ ШААДАГ ЁРЫН ХУЛГАЙЧ ЮМДАА НААД ОЮУТАН ЧИНЬ. БУЗАР ОЮУТНЫ КАРМААНААС НЬ ТЭР БАГШ АВЧААЮУ ИНЭЭДТЭЙ БУЗАР ЮМАА

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x