Нийгмийн

Хулан агнаж, худалдах зорилготой хадгалсан этгээдийг илрүүллээ

Энэ оны есдүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суух хаягтай иргэн “Э” нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнажээ.

Улмаар түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан хууль бус үйлдлийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button