Нийгмийн

Баарны гадна “муухай харлаа” гэж бусдыг зодож, хүнд гэмтээжээ

Бат, Оч нар нь “Т” баарны гадна архидан согтуурсан үедээ “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч Болдыг бүлэглэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Уг гэмт хэргийг дээрх хоёр этгээд бүлэглэж үйлдсэн учир Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ тохиолдолд 2.700.000-4.000.000 төгрөг хүртэл торгох ял, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд  Бат, Оч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тус бүр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

 Шүүхээс,  Бат, Оч нар нь тус бүр 23 настай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн, хорих ял оногдуулаагүй байна. 

Харин, Бат, Оч нар нь шүүхээс тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах юм.  

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 09:49

үүр шөнөөр баар саваар савдаг тийрэн ихтэй анхаар!!!

Зочин
Зочин
2022-09-26 09:49

Аргагүй шд хөдөөнөөс оюутнууд ирцэн юм чинь

Зочин
Зочин
2022-09-26 09:49

Харанхуйд согтуу байж бас хүний харцыг хараад зогсож байдаг күээ мөн аймар шүү

Зочин
Зочин
2022-09-26 09:50

Архиа гэж овлиггуй хүмүүсд зориулсан ундаа бишэлдээ.

Зочин
Зочин
2022-09-26 09:51

З�##�уус минь ёс суртахуунтай байж л сурмаар байгаа юмдааа.

Зочин
Зочин
2022-09-26 09:52

uuj idseneee taaruuulj hund towog boldog baidlaa bolih heregtei

Зочин
Зочин
2022-09-26 09:53

uhamsaraaaa hogjuuul

Зочин
Зочин
2022-09-26 10:44

хуульгүй монгол

Зочин
Зочин
2022-09-26 11:00

adguusnuud, cusnii zerleg shaarnuud

Холбоотой мэдээ

Back to top button