Нийгмийн

“Bravo Circus” олон улсын циркийн тоглолтын тасалбар борлуулалт сайн байна

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт ирэх аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм. Тодруулбал, ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглох бол сургуультай баавгай, аварга могой, нохой муур зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна.

Ташрамд дуулгахад тасалбар Ticket.mn болон бөхийн өргөөний кассаар зарагдаж байгаа бөгөөд борлуулалт маш өндөр байгаа аж. Иймд тасалбар дуусахаас өмнө амжиж захиалаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button