Сурагчдаас хандив нэрээр хахууль авдаг байсан сургуулийн захирлуудыг цагдан хорьжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг ЭЦА-наас баривчлан шалгаж эхэлжээ.
ЭЦА-наас эцэг эхчүүдээс хандив нэрээр авлига авдаг байж болзошгүй хэд хэдэн сургуулийн захирлуудын албан өрөө болон гэрт нэгжлэг хийсэн аж. Шалгалтаар дээрх хүмүүсийн гэр болон ажлын өрөөнөөс их хэмжээний мөнгө, валют хурааж авчээ.
Улмаар хойшлуулашгүйгээр ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн захирал нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж, хахууль авсан гэх, харин “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал нь Батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалтгүйгээр сургуульдаа оруулж, харин журмын дагуу, шалгалт өгч, орох хүсэлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс их хэмжээний авлигал нэхэж авдаг байж болзошгүй хэрэгт ийн холбогджээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21-р сургууль цэвэрлэгээний мөнгө 1000 төг, нэг хүүхэд гадаадад тэмцээнд явах гэж байгаа тул 1000 төг гээд хүүхэд бүрээс өчигдрөөс эхлээд 2000 төг татаж байна. Бас сургуульдаа гал тогооны тоног төхөөрөмж авна гээд эцэг эхчүүдээс мөнгө татна гэж хурал дээр хэлсэн. Үүнийг харж байгаа удирдах байгууллага байгаа болов уу.
Хуулиар тэгэхийг хориглосон байгаа.
Тийм тал бий нь бий. Баримт олох нь хэцүү дээ. Зарим муус анаатайнуудыг нь барихад.
11, 1 ГЭХЧЛЭН АР ӨВРИЙН ХААЛГАНЫ ХҮҮХДҮҮД ЧИХЭЭСТЭЙ, ДЭЭРЭЭС НЬ ХҮҮХДҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ АВАХДАА ӨӨРСДӨӨ ӨНДӨР ҮНЭТЭЙ ДАВТЛАГА ӨГСНИЙГӨӨ ШАЛГАРУУЛДАГ, ЭЛССЭН ХОЙНО НЬ СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАХ НЭРЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ ДАВТЛАГА САНАЛ БОЛГОДОГ ГЭДЭГ НЬ ИЛЭРХИЙ ИЙМ СУРГУУЛИУДЫГ ШАЛГАМААР БАЙГАА ЮМ.
mongol nelenhdee l iim shuudee.