Нийгмийн

АТГ-аас эмч нарт авлигын хор хөнөөлийг жишээгээр тайлбарлав

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд авлигын ойлголт, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр сургалт зохион байгуулав.

Сургалтад тус эмнэлгийн 170 мэргэжилтнийг хамруулж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Д.Балдандорж, Ж.Мөнхжаргал нар “Авлига, түүний ойлголт, шалтгаан, үр дагавар”,  “Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд авлигын гэмт хэрэгт холбогдох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр сургалт,  мэдээлэл хийв.

Сургалтын мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд авлигын гэмт хэрэгт холбогдож байгаа судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн бодит жишээнд тулгуурлан тайлбарлан хүргэсэн нь үр дүнтэй боллоо. Мөн авлигын хор хөнөөл нь эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг алдагдуулах нэгэн нөхцөл бүрдүүлдэг талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Сургалтад оролцогчид нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт нь эмч, эмнэлгийн мэргэжилтний ажил үүрэгтэй хэрхэн уялдах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар асуулт асууж идэвхтэй оролцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zovhin
Zovhin
2022-10-02 11:27

Turd suugaa terbum terbumaar abilaga abdag nuhduuddee zaa. Emch nar yun abilaga hool noirgui ajillaj baina

Холбоотой мэдээ

Back to top button