УЛС ТӨР

АН-ын бүлэг Монголын 13 хямралыг дэлгэв

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ.

 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бодитоор дэлгэн харууллаа.

Түүнчлэн Төсвийн холбогдолтой хуулиуд, ялангуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд биелэгдэхээ больсон зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засагт 13 хямрал нүүрлээд буйг илэрхийлэв. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга гэгдэх Д.Ганбат мэдээлэл хийж байна. Түүний хувьд намын бүлгийн даргаасаа буусан ч тамга, өрөөгөө өгөхгүй гүрийж байгаа билээ. Улмаар тус намын бүлэг 12:00 цагт А танхимд хэвлэлийн хурал зарлаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button