НИЙГЭМ

Төмөр замын зорчигч тээврийн тариф 9,000-15,000 төгрөг болж нэмэгдэнэ

2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ирэх оны төсөвт алдагталай ажилладаг төмөр замын тээврийн салбарыг шинэчилж үнэ тарифыг зах зээлийн горимд шилжүүлэхээр болсон байна. Тодруулбал, үнийг одоо байгаа дүнгээс 50 хувь нэмэгдүүлэх юм. Жишээ нь, Дархан-Улаанбаатар чиглэлд иргэд зорчихдоо 6,000 төгрөг, Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд 10,000 төгрөг төлдөг. Тэгвэл энэ үнэ ирэх оноос 9,000-15,000 төгрөг болж өөрчлөгдөнө гэсэн үг.

Улаанбаатар төмөр зам өнгөрсөн онд л гэхэд 39 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 37 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Төмөр замын зорчигч тээврийн хувьд салбарын хэмжээнд алдагдал нь 60 гаруй хувьтай байна. Энэ байдал сүүлийн 10-20 жил үргэлжилж буй.

Зорчигч тээврийн үнийг 50 хувиар нэмснээр вагоноор зорчих иргэдийн ая тух болоод орчин нөхцөл сайжрахаас гадна зарим төрлийн зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлүүд хийгдэх боломж бүрдэнэ хэмээн салбарынхан харж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-04 11:03

ЗА ЭХЭЛЛЭЭ ДЭЭ ҮХЭРНҮҮДЭЭ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ МОНГОЛ ТӨГРӨГИЙН ХАНШИЙН УНАЛТАД НЭРВЭГДСЭН МАНИЙГАА БҮҮР ИЙНХҮҮ НЭГМӨСӨН ГҮЙЦЭЭХЭЭР БОЛЖЭЭ.САЙХААН ТЭГВЭЛ ЕРӨӨСӨӨ ЭНЭ ДАМПУУ ТӨМӨР ЗАМАА БҮҮР ЗОГСООГООД ХҮМҮҮСЭЭ ТАРААГААЧ.АРД ИРГЭДИЙХЭЭ ЭСРЭГ ГЕНОЦИД ҮЙЛДЭЖ БАЙГАА ЭНЭ ЭРХ БАРИГЧИД ЯМАР АЙМААР ЮМ БЭ?

Зочин
Зочин
2022-10-04 11:37

Юм болгоны л үнэ нэмэгдээд байхад аргагүй ч үггүй биздээ

Зочин
Зочин
2022-10-04 11:38

yagaad bolohgvi gej

Зочин
Зочин
2022-10-05 11:44

Zow shde 1 kg mahni vne ch hvrehgui mungu shde ali 2015 onoos hoish vnee nemeegui bhaa

Холбоотой мэдээ

Back to top button