Нийгмийн

Ачааны машины араас мөргөсөн жолооч эмэгтэй нас баржээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Нисэхийн тойргийн урд ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.

Онцгой байдлын аврагчид очиход иргэн М-ийн “Волва FM12” загварын чиргүүлтэй автомашины араас Хан Уул дүүргийн харьяат, 32 настай эмэгтэй У -гийн жолоодож явсан “Тоёота Сай” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ.

Ослын улмаас “Тоёота Сай” автомашины жолооч нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button