Нийгмийн

АТГ: Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотойгоор баривчилсан

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст Дарханы замтай холбоотой хоёр хэрэг байна. Нэг нь 2021 онд шалгаж эхэлсэн Азийн хөгжийн банкнаас зээл олголттой холбоотой замын багцын ажил. Нөгөөх нь 2022 онд Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийж буй багцын ажлуудыг шалгаж буй.

Тендер сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилтийг хэрхэн яаж зарцуулж байгааг шалгаж байна. Та бүхний асуусан албан тушаалтныг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн. Дарханы замын дээрх шалгалтаар арван албан тушаалтныг холбогдуулан шалгаснаас найман албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван этгээдийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан" гэв.

Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд АТГ-аас мэдээлэл хийхдээ Дарханы замын тендер болон ажлын хэсэгт хамааралтай нэр бүхий албан тушаалтнуудын ажлын өрөө, гэр мөн шаардлагатай байж болох газруудад АТГ-аас нэгжлэг хийсэн талаар мэдээлж байв. Тодруулбал, ЗТХЯ-ны албан тушаалтнуудын гэр, албан өрөө, шаардлагатай газрууд зэрэг нийт 30 гаруй обьектэд нэгэн зэрэг нэгжлэг хийсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 10:52

Ш##гаж шударга үнэнийг тогтоогоорой

Зочин
Зочин
2022-10-06 10:53

Дарханы замыг хариуцсан ##бан туша##танууд дээр арга хэмжээ авах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-06 11:28

шийдсэн луйварчид дүү нь ч гэаэн

Зочин
Зочин
2022-10-06 12:14

АА ОДОО ОНЬСОГОО ТААЧИХЛАА БАТЗАНДАН ГӨЛГӨР НҮДЭЭ ХУРЦАТГААД МИНИЙ МОНГОЛООС ГАНЦААРАА ШОВОЙН ГАРЧ ИРСЭН АУГАА ИХ УДИРДАГЧ ТҮМНИЙ МАНЛАЙ ТӨГӨЛДӨР ХҮЧИТ ОРЧИН ЦАГИЙН ЧИНГИСИЙН ЗАЛГАМЖ ХАЛАА ХҮҮК АГААГ МИНЬ ЗАНААД БАЙЖЭЭ.МИНИЙ АХ АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛААД Л ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИНГҮҮДЭЭ ӨӨГШҮҮЛЭЭД Л ЯВААД БАЙГАА ЮМ ШҮҮ.БАТЗАНДААН ЧИ ХААНААС ГЭНЭТ ГӨЛИЙГӨӨД ГАРААД ИРЭВЭЭ? ХӨ ОЙРД УЛС ТӨРИЙН ТОМООХОН ШОУ ҮЗСЭНГҮЙ МАНАЙ МЭДРЭЛ МУУТ БОСОО ГАНБАА ИДЭР ЕСӨӨР ӨЛСӨӨД ҮХНЭ БИ БЫСДАНУУДАА ГЭЭД ХЭВТЭЭД ӨГСӨН МИНИЙ ХАМ ИРЖ ХЭВТЭЭЧ АХ ЧИНЬ ХАМААГҮЙ ИДЖЭЭ ӨЛСӨЖ ЯВСАН ӨСӨХИЙН ӨЛСӨГЛӨН БАЙСАН ХҮМҮҮСИЙГ БУРУУТГАХ АРГАГҮЙ ЮМ. АХЫХАА ТӨЛӨӨ ДҮҮГИЙХ НЬ ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ ЕРДӨӨ ЭНЭ ҮҮ? ИНГЭХИЙН ОРОНД АХАА АРАЙ ХЭТЭРХИЙ ЦУСАЛЖЭЭ ЗА ЯАХ ВЭ АХ МИНЬ НЭГЭНТ ГУДАРЧИХСАН ЮМ ЧИНЬ 75 ЖИЛ СУУЧИХААД ГАРААД ИРАА ГЭЭЧ

Bat
Bat
2022-10-06 21:53

Batzandan barhirch baihiig bodohod tsaana n nileeed tom mongonii asuudal bololtoi. Ahtaigaa mongo huschihaad Australia ruu zugtaasan. Odoo tegeed ilreed Irenguut Huvisgal hiine gene

Холбоотой мэдээ

Back to top button