Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

Дахин боловсруулсан картоноор хийсэн цахилгаан машиныг танилцууллаа

Цахилгаан тээврийн хэрэгсэл нь утаа ялгаруулдаггүй гэдгээсээ гадна тогтвортой хэрэглэх боломжтой гэдгээрээ алдартай. Өнөө үед цахилгаан машинуудыг бүрэн веган материалаар хийсэн байдаг. Үүний нэгэн жишээ бол удахгүй худалдаанд гарах "Volvo EX90" юм. Дахин боловсруулсан хуванцар савыг дотоод хуванцар эд ангиудын эх үүсвэр болгон ашиглах ажээ.

Францын автомашин үйлдвэрлэгч "Citroen" саяхан хуучин картоноор хийсэн их биений хавтан бүхий концепт автомашинаа танилцууллаа. Уг хачирхалтай картон цахилгаан машины талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

"Citroen Oil" машинтай танилц

CNBC-ийн мэдээлснээр "Citroen Oil" нэг цэнэглэлтээр 248 миль хүртэл явах боломжтой. Батарейны 60 хувийг сэргээхийн тулд 23 минут шаардлагатай ажээ. Мөн цахилгаан машины дээд хурд 68 миль/цаг хүртэл хязгаарлагдана гэж мэдэгдсэн байна. Тус машин нь 2200 фунт жинтэй аж.

Хурдыг хязгаарласан шалтгааныхаа талаар "OLI"-гоос "Түлшний хэмнэлтийг хамгийн сайн байлгахын тулд энэхүү арга нь тустай байсан" хэмээн мэдээлжээ.

Would You Trust an EV Made Out of Recycled Cardboard?

Машины бүтэц

Уг машины хамгийн сонирхолтой хэсэг нь түүний гаднах бүтэц юм. Ар талд нь жижиг пикап нэмснээр дундаж жийп шиг харагдуулдаг байна.

Пикап ор, капотын дээвэр, хажуугийн хавтангуудыг бүгдийг нь дахин боловсруулсан зөгийн сархинагаар хийсэн картоноор хийжээ. Бампер хаалга, шилэн хавтангууд нь ердийн цахилгаан машинтай харьцуулахад хөнгөн материалаар хийгдсэн гэж мэдээлэв.

Мөн дугуйнуудыг нь дахин боловсруулсан материал хийсэн бөгөөд ган-хөнгөн цагааныг дугуйнд бэхэлжээ.

Хамгийн онцлох зүйл нь сэлбэг хэрэгслийг солих шаардлагатай бол дотоод эд анги бүрийг олон удаа дахин боловсруулж болох аж. Мөн цахилгаан тасарсан тохиолдолд нарны хавтангийн нөөц үүсгүүрээр цэнэглэх боломжтой юм байна. Тус машин нь дотроо 240 вольтын залгууртай бөгөөд 3000 Ватт чадалтай төхөөрөмжийг 12 цаг цэнэглэх ажээ.

Одоогоор тус компаниас энэхүү машины хэрэглээний хувилбарыг гаргахаар төлөвлөөгүй гэдгээ мэдэгдлээ. Гэсэн хэдий ч ирээдүйн "Citroen" цахилгаан машинууд үүнээс урамшина гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 09:49

Юун мундаг юм

Зочин
Зочин
2022-12-06 09:49

Goy bnshdeeeee

Зочин
Зочин
2022-12-06 09:50

Тархины хэмжээг хэн ч барьж чадахгүй юугаар ч юу ч хийж болно

Зочин
Зочин
2022-12-06 10:13

Гайх�##�тай бүтээл болжэээ

Зочин
Зочин
2022-12-06 10:13

coooooooool

Зочин
Зочин
2022-12-06 11:31

соёлт ертөнц ийм юм бүтээж байхад бид ХУЛГАЙЧУУД НЬ ХУЛГАЙЧИЙГ барь гэсэн шиг л өлөн зэлмэн амьдрах юм даа хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button