УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Т.Доржханд гишүүн нүүрсний хулгайн хулгайчийг бараг зарлачихлаа даа

Жагсагчдын төлөөлөл эрх баригч нартай MNB сувгаар нээлттэй шууд хэлэлцүүлэгт оролцож байна.

Хэлэлцүүлэгт:

  • Хууль зүйн сайд Х.Нямбаатар
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд
  • ЭТТ ХК-н бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат
  • УИХ-ын гишүүн асан Л.Энхболд
  • Эдийн засагч Д.Гантулга
  • Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар оролцож байна.

Жагсагчдын төлөөлөн: Э.Энхзориг, У.Цогтбаяр, н.Ханхүү, н.Дашням, н.Самбуу ням, Ж.Энхжаргалан, н.Зундуй дорж, н.Алтан-Өлзий, н.Ариунзаяа, н.Намнанзаяа

Сэтгүүлчдийг төлөөлөн: Г.Улсболд, Г.Лхагвадорж нар оролцож буй аж.

Хэлэлцүүлгийн үеэр яригдсан чухал агуулгуудыг буулган хүргэж байна.

ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар: Би ХЗДХ-ын сайдын хувьд, тодорхой шинжээчийн дүгнэлтээр яг хэчнээн тонн нүүрс алга болсон юм. Тэр нь зах зээлийн өртөгөөрөө хэдэн төгрөг юм. Түүнийг үйлдэхэд хэн, хэн оролцсон юм гээд батлагдсан баримтыг л олон нийтэд дэлгэх ёстой. Энэ хэмжээг жүжигчин У.Цогтбаяр, гишүүн Т.Доржханд биш шинжээчийн баг дүгнэлт гаргана. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу баг явуулсан. Энэ баг 2009 оноос хойш олборлогдсон исэлдсэн нүүрс, кокосжсон нүүрсний хэмжээг гаргахаар явсан. 3D программ дээр уулын ажлыг нарийн хэмжилт хийх нэмэлт баг ирүүлээч гэсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд руу маргааш бичгээр өгнө.

АТГ, ЦЕГ-ын 62 мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нийтдээ 22 хэрэг бүртгэлийн болон эрүүгийн хэргүүд нээгээд холбогдох шалгалтуудыг хийж байна. Улаанбаатарт ажиллаж буй ажлын хэсэг бол гэрээнүүдийг харьцуулан шалгаж байна. Жагсаал цуглаан эхэлсэнээс хойш Гаалийн Ерөнхий газарт өөрчлөлт орууллаа. Удирдлагыг нь чөлөөлөөд, бүтцийг нь шинэчлэх ажил хийгдэж байна.

"Эрдэнэс тавантолгой"-гоос "Тавантолгой" 340 мянган тонн нүүрс олборлосон гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан юм байна. Үүний 72 мянган тонныг нь "Эрдэнэс тавантолгой" руу шилжүүлээд өгчихсөн юм байна. Үлдсэнг нь ирэх долоо хоногт шилжүүлж өгөх юм байна.

Хэлэлцүүлэгт очсон жагсагчдыг төлөөлж ирсэн иргэдийн зарим нь шууд эфирийг орхиж гарлаа.

Т.Доржханд: 40 их наядтай холбоотой тооцоолол хийсэн. Хэвлэлээр дамжуулж иргэдэд танилцуулсан. Одоо хулгайчийн нэрсийг л хүсээд байгаа шүү дээ, бид. Хамгийн том хулгай нь төрийнх. Төрийн өмчийн компанийн хулгай оффтейк гэрээ дээр байгаа юм. Оффтейк гэрээний хулгайг яаж хийсэн бэ гэхээр ҮАБЗ-ийн тэргүүн 2018, 2019 онд шахаж байгаад бүх бизнесийн чанартай гэрээг нууцад оруулаад, бүгдийг нь хамаарал бүхий хүмүүстэй байгуулсны үр дүн. Тухайн үед ҮАБЗ-ийг Х.Баттулга тэргүүлж байсан.

Х.Нямбаатар: Т.Доржханд гишүүн нүүрсний хулгайн хулгайчийг бараг зарлачихлаа даа. 2008 онд анх Тавантолгойн Гашуунсухайтын төмөр замын ажил эхэлсэн. Энэ ажлыг хувийн сектор хийх гэж байхад нь Х.Баттулга зогсоосон. Тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Дараа нь 2013 оноос төмөр зам иж бүрнээр нь байгуулах ажил эхлээд, Улсын төсвөөс 280 сая ам.доллар зарцуулагдсан. Гэсэн ажил нь дуусалгүй, хоосон далан үлдсэн. Тухайн үед Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ҮАБ-ын зөвлөмж гаргаад, УИХ-иар 2018 оны 73-иар тогтоол гаргуулаад, Засгийн газрын 242 дугаар тогтоолоор "Тавантолгой төмөр зам" гэдэг компанийг байгуулаад, өнөөдөр дуусаагүй байгаа. Энэ замаас эхлэлтэй манай нүүрсний салбарын хамгийн том хохирлуудыг амссан. Өөрөөр хэлбэл, ам үнээр биш төмөр замаар ачаад гаргах байсан энэ боломжийг бид алдсанаас болж, өнөөдрийн нөхцөл байдал бий болсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2022 19:03

Энэ энхзориг ханхүү �######�аа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
12 сар 10, 2022 19:59
Reply to  Зочин

Ямар хэрүүлч хог вэ сэтгүүлчиин ёс зүй �##�гаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
12 сар 10, 2022 19:54

Цогтоо энхзориг тэр нэг орилоо хүүхэн нар чинь үнэн хоосон толгой гэдгээ харуллаа да сууж байгаад ярилцаж шиидэлд хүрэх байсан юм даа новшнууд

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
12 сар 10, 2022 19:56

Сууж байгаад ярилцах чадваргүй б�##�айнууд эрдээ айлгасан хэрүүлч хүүхэн шиг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
12 сар 10, 2022 19:57

Энэ цогтоо гэж сэтгэциин өвчтэй юм биш үү с�##�багнаад овилгаггүй нэг л бишээ

Зочин
Зочин
12 сар 10, 2022 20:59

Chi ooroo setgetdiin ovchtei m#l mine garch jags al mine

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
12 сар 10, 2022 20:03

Яах гэж уулз�##�танд орсон нөхдүүд вэ асуултын хариултаа авахгүй шарвагнан гарч гүйгээд явчихдаг ямарч мэдлэг боловсролгүй хоосон толгойнуудын оронд өөр дөгүүрхэн хэд орохгүй яасан юм

Зочин
Зочин
12 сар 10, 2022 20:32

Хаха �##�иа с�##�бадай Цогтоо юу мэдэх вэ дэ хөлсний жагсагч

Зочин
Зочин
12 сар 10, 2022 20:37

Доржханд хэдий монгол боловч, толгойтой боловч, цэнэглэгч нь тив �##�гассан байрл�##�д байдаг байх гэж хардаж байгаа. Тэдэнд юм цэгцэлж, шударга ёс тогтоох биш, үймээн самуун дундуур нэр нөлөө, байр сууриа бэхжүүлж авах нь илүү чух�##� ч байж мэднэ дээ.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
12 сар 10, 2022 20:42

Цогтоогиин нүд харц нэг л бишээ г�##�зуурч байгаа юм бишүү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
12 сар 10, 2022 20:43

Туйлбаргүй хачин хүн байнаа

Зочин
Зочин
12 сар 10, 2022 21:14

ҮАБЗ-ИЙН НЭГ ГИШҮҮН НЬ ТАТГАЛЗАХАД Л ТЭР ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР ГАРДАГГҮЙ. ТЭР ОФТЕЙК ГЭРЭЭГ ҮАБЗ-ӨӨР ХЭЛЭЛЦЭЖ ЗӨВШӨӨРСӨН ЭТГЭЭДҮҮД НЬ БАТТУЛГА, ЗАНДАНШАТАР, ХҮРЭЛСҮХ НАР БАЙГАА ШҮҮ. ЭД НАР ЭНЭ 9 ГЭРЭЭНИЙ ДАГУУ НҮҮРС ХУЛГАЙАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ӨГӨӨД ӨӨРСДӨӨ ХУЛГАЙД ХАНЦУЙ ШАМЛАН ОРСОН БА АРААСАА ИХ ХУРЛЫН ОЛОН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫГ УРИАЛЖ ХУЛГАЙДАА ДУУДАЖ ОРУУЛСАН БАЙНА. ЭД НАРААС ЭХЛЭЭД НЭРСИЙГ НЬ ИЛ ТОД ЗАРЛАХ ЁСТОЙ ШҮҮ. ШААРДЛАГА БОЛ ЕРӨӨСӨӨ Л ЭНЭ

зочин
зочин
12 сар 10, 2022 21:56

Энэ хулгайч ман намын мангар луйварчид нүүрсний хулгайд намынхан нь холбогдоод тэндээс намаа санхүүжүүлж д�##�иманд нь өөрсөдөө баяжиж байсан нь илрэх гэад эхлэнгүүт бусад руу бухаж намаа санхүүжүүлдэг луйварчидаа хамга�##�ж эхэллээ эд нарт өрсөлдөгч нараа намнахаас өөрөөр ашиг сонирхол байхгүй юум байна оройжин л баттулгыг холбогдуулах гэж хичээлээ гэтэл тэр үаб зөвлөлд нь өөрсөдийн намын хүүк зандка оюук нар бас байсан тэд нар эсэргүүцэж нууцад оруулахгүй байх боломж байсан ганц баттулга шийддэгүй бүгд сан�##� нэг байж нууцад оруулдаг байлгүй дээ оруулсан байсанч дараа нь ингэж шаардаж шахуул�##�гүй нууцаас гаргах бүх боломж нь нээлтэй байхад нууцаас гаргах хүсэлгүй байжээ батулга яваад удаж байгаа энэ худ�##� дүр исгэгчид хулгайгаа үргэлжлүүлэх сонирхолтой нь харагдаж байна тэмээ гэхээр ямаа гээд хадуураад хаа байсан жижиг таван толгойг самараад эхэллээ

Иргэн
Иргэн
12 сар 10, 2022 23:03

Засгийн газар,УИХ-даа хайр зарлаад,тарааж болохгүй,татан буулгаж болохгүй гэцгээгээд ямар ч утгагүй юм.Зөвхөн нүүрс гээд байх.Монголд маш олон асууд�##� хуримтлагдсан байгааг харж чадахгүй байна.ЗГ,УИХ чинь дүүрэн хулгайч.Тэднийг тараах л ёстой юм.Ийм үр дүнгүй юм болно гэж төсөөлсөнгүй.Нянбаатар,Оюунэрдэнэ нарын удирдсан жагса�##� боллоо.Хонь бүрэн чоно цатг�##�ан гэгч болоод дуусах юм байна.

Зочин
Зочин
12 сар 10, 2022 23:37

Нямбаатар ер нь л үнэний т�##�д байгаад байгаа шүү. Баярл�##�өа

Иргэн
Иргэн
12 сар 11, 2022 00:50
Reply to  Зочин

Хамгийн з�##�ьжин холжин зантай хог.Энэ их хулгай гарч байхад юу хийж суусан юм.Хариуцлага хүлээх гол хүн Нямбаатар биш гэж үү.Түүний удирддаг тагнуул цагдаа юу хийж байв.Өнөөдрийн жагса�##�ыг өнгөт хувьсг�##� гарах гэж байна гэж сүржигнэж цувдайгаа хамга�##�ахын оронд хулгайч дээдсүүдээ эрхийг нь түдгэлзүүлж ш�##�гаасай.

Иргэн
Иргэн
12 сар 11, 2022 05:05

Нямбаатарт т�##� засах гэж орсон юм уу.Ямар утгагүы тэнэг юм хийхээ боль.Яг яах гэж байгаагаа мэдэхгүй,тэнэгүүдийг Нямбаатөр Доржханд мэтийн хулгайч дээдсийн хамга�##��##�тынхан дөрлөөд хөтөлчихөж.Өнгөрсөн хаврынх шиг үр дүнгүй ажил болж байна. Ард түмний өмнө тулгарсан ямар ч асуудөл шийдэхгүй , Нямбаатарыг дагаж сайн жагсагч болох гэж намираад өнгөрлөө.

Доржханд бол хутган үймүүлэгч юм бна
Доржханд бол хутган үймүүлэгч юм бна
12 сар 11, 2022 10:12

Доржханд бол сэтгэл үгүй, улс төрийн ашиг сонирхол хөөцөлдсөн явуургүй золбин нохой юм бнөө. Турхирагч, зодоон дундаас өөртөө жхан ч болов ашигтай давуу бд�##� олж авахыг л горилогч юм бна.

Зочин
Зочин
12 сар 11, 2022 14:14

ЭНЭ НЭГ МУУ МАНГАР БАЦААН ЖҮЖИГЧИНГ ХЭН ШРУПДЭЭД ТАВЬЧИХАВАА ЭНЭ АЛИАЛАГЧ БИД ХОЁРЫН УЛС ТӨР ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ НОХОЙНЫ ЖОГОРХОЙ ЯМАР ИХ ЖҮЖИГЧИН ХҮН БЭ? БАЛАЙРДАГ ГАЗРАА БАЛАЙРААД ЯВ ЧИ ЧИНГИСИЙН ТАЛБАЙГ ОРХИНО УУ?

Зочин
Зочин
12 сар 11, 2022 15:19

жагсагчдын төлөөлөлд боловсролтой хүмүүс оруулчихгүй ямар хачин �##�иа юмнууд орчихвооо

Холбоотой мэдээ

Back to top button