Улс төрийн мэдээ

Г.Азжаргал: Нүүрсний хулгайн хүрээнд нийт ₮5.4 тэрбумын авлига өгснийг тогтоосон

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ЭТТ ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд:

  • Тендер сонгон шалгаруулах
  • Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах
  • Нүүрс тээвэрлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох
  • Нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
  • Хахууль авсан байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын долоон хэргийг шалгаж байна.

Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 объектод нэгжлэг хийсэн. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна.

Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Тэднээс:

  • Долоон хүнийг хахууль авах
  • 16 хүнийг хахууль өгөх
  • Таван хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан
  • Хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр яллагдагчаар татсан.

Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдоод байна.

Нүүрс борлуулалтын талаар: ЭТТ ХК 2018-2022 оны хооронд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулсан. Худалдан авах ажиллагааны талаар: Мөн хугацаанд 20 сая болон түүнээс дээш 576 ширхэг тендер зарлаж, гэрээ байгуулсан. Нүүрс тээврийн талаар: Өнөөдрийн байдлаар 398 хуулийн этгээд тээвэрлэлт хийсэн. Тэдний захирлуудын мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр ил болгож байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яриад мэдээлэл хийгээд байхаар бүгдийг хориод шалгаад цаад том эздийг нь ил гаргаж ирээ ч

Зочин
Зочин

Иргэнээ гэсэн бодлогыг нэгдүгээрт тавьдаг ядаж нэг дарга Монголд бгаад бахархаж бна.

Ardhvv
Ardhvv

ene negeehen dusaliig ni ilervvlsen ymu

Зочин
Зочин

Олон жилийн түүх явж байнашдээ. Олон улсад дотоодоосоо хулгай хийдэг арчаагүй ард түмэн гэж нүдний булай болох юм байна л даа

Зочин
Зочин

ӨӨ МУУСАЙН ГӨЛӨГНҮҮД ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ? МАНЬДАА ГАНЦ ПҮҮЖГИЙ АВААД ӨГЧИХВӨЛ МАНЬ ХАГАНД ЯВААД БАЯЖМААР БАЙНА ШҮҮ НАДАД ГАНЦ ПҮҮЖГИЙ АВЧ ӨГСӨН ХҮНД НАСААРАА ТАЛАРХАЖ БАРЛАГ ТАНЬ БОЛНОО АЦНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button