Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Авлигатай тэмцэх Л.Оюун-Эрдэнийн шүгэл, шүүр, шувуу, шил ажиллагаа

Одоогоос арваадхан хоногийн өмнө Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр авлига өсөж буй арван орны нэгээр бичигдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлахаар болжээ.

Энэ хүрээнд дараах таван сонирхолтой ажиллагааг хэрэгжүүлэх гэж байгаа аж.

Нэг. Шүгэл ажиллагаа

  • Авилга албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулах
  • Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах
  • Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах

Хоёр. Шүүр ажиллагаа

  • Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх
  • Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлүүлэх

Гурав. Шувуу ажиллагаа

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх
  • Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах

Дөрөв. Шилжүүлэн авах ажиллагаа

  • Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах
  • Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх

Тав. Шил ажиллагаа

  • Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох
  • Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах
  • Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх
  • Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг, бизнес эрхлэхүйг дэмжинэ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

oyulzagana uuriinhuu tsagiig hamgiin turuund tailbarlana gej naiday

Atg
Atg

HURDAN EHLVVLEEREI UDAAN BNA SHVV

Зочин
Зочин

Цагаа ямар эх үүсвэрээр авсан бэ

Зочин
Зочин

Худлаа шоу, Хүрэлсүхийн шоунд хууртагдсан ард түмэн яаж итгэх юм. Оюулзагана Хүрсүг хоёр нэг л хүн шүү дээ. Монголчууд сонгуулийн өмнөх жилийн ийм шоунд итгэх юм бол нүхний ёроол руу маш хурдтай унаж байгаагаас ялгаа алга.

Холбоотой мэдээ

Back to top button