Үйл явдал: БЗС-гийн санхүүжилтийн талаар мэдээлнэ

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.50 цагт: СТӨ-нд: АН-аас “Ардчилсан нам: Монгол Улсад ирж буй сорилт” чуулган зохион байгуулж байна. Чуулганд АН-ын үе үеийн удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Утас:9922-1368.
10.30 цагт: АН үүсгэн байгуулагдсан өдрөөр С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө.
11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 3 настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар охины аав мэдээлэл хийнэ.
12:00 цагт: БШУЯ-нд: Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Үндэсний музейд: Зураач Р.Батцэнгэлийн "МОРИН ХУУРЫН ДУУЛЬ" номын нээлт болно.
14.40 цагт: АН-ын удирдлага, гишүүдийн төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж мэдэгдэл хийнэ. Утас: 9100-0017.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.