Нийгэм мэдээ

"Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээ дараагийн баасан гарагт болно

Нийслэлээс зохион байгуулж буй "Хотоо угаая" аяны хүрээнд Монголын СӨХ-нд бүртгэлтэй 315 орчим СӨХ тоглоомын талбайгаа цэвэрлэж, засварлаад байна.

Харин энэ удаа дөрөвдүгээр сарын 14 буюу ирэх долоо хоногийн баасан гарагт "Ердөө 90 минут" нэрийн дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.

Улаанбаатар хотод өрнөж буй цэвэрлэгээний бусад үйл ажиллагааны тухайд дурдахад, замын нуух, мөсжилт үүссэн газруудыг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 266 тонн бодис, 250 тонн давс цацаад байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер хэлжээ.

Өмнө нь чанарын шаардлага хангаагүй давс нийлүүлсэн ААН-тэй дахин хамтарч ажиллахаа больсон бөгөөд давсыг буцаасан. Оронд нь сайн чанарын давс авсан гэдгийн мөн нэмж мэдээлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hhe
Hhe
2023-04-08 11:03

Uursduu bas garaad hamt tseverlehgui bol uguishuude

Холбоотой мэдээ

Back to top button