Засгийн газар CNN агентлагтай 18 сарын гэрээ байгуулжээ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар "Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ"-ний талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс мэдээлэл сонсож байгаа юм.
Энэ үеэр Б.Батцэцэг сайд "Дээрх бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх давуу талууд бий болно.
Хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахимжилт гэсэн дөрвөн зорилгын хүрээнд бодлогыг боловсруулж байгаа.
2023 оны эхний улирлын байдлаар ЗГ-ын тэргүүн (Ерөнхий сайд) болон гишүүдийн (сайд нар) 16 ярилцлага дэлхийн томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн.
Энэ хүрээнд CNN, BBC, Bloomberg, National Geographic зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллах яриа, хэлэлцээр хийж байгаа. Одоогоор CNN агентлагтай 18 сарын гэрээ байгуулсан" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.