Нийгэм мэдээ
АН-ын хаягийг нурсан байршлаас нь С.Зоригийн хөшөөтэй байр луу шилжүүлэх хүсэлт өгчээ

АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УДШ-д өргөдөл ирүүлжээ. Ингэхдээ намын албан ёсны бүртгэлтэй хаягийг С.Зоригийн хөшөөтэй, Сүхбаатарын талбайн баруун урд зүгт байрлах байранд шилжүүлэхийг хүссэн байна.
Өдгөө АН-ын хаяг "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр" гэж бүртгэгдсэн байдаг. Энэ нь Соёлын төв өргөөний хоолой хэсэгт байсан байр бөгөөд өдгөө нурсан. Өөрөөр хэлбэл АН-ын хаяг албан ёсоор СТӨ-н дэх одоо байхгүй, нурсан байршилд бүртгэлтэй байдаг аж.
Үүнийг С.Зоригийн хөшөөтэй байрын хаяг руу шилжүүлж бүртгүүлэх өргөдлийг Л.Гантөмөр УДШ-д ирүүлсэн байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНын байрыг хэлмэгсэдэд зориулсан ард түмний байр болгооч ээ. Юун эрх чөлөө тусгаар тогтнолын өргөө вэ.9 давхар хэлмэгдүүлчидийд ордон бэ
Нураасан балгасны хаягаа өөрчлөөгүй л байсан юм уу. Дэндүү муухай лаларууд байж нам даргалах гэж алалцаад л