Нийгэм мэдээ
Нойл орох гээд гарсан 75 настай эрэгтэйг зургаа дахь өдрөө хайж байна

Зураг дээрх энэ эрэгтэй 75 настай. 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өглөө 10.00 цагийн үед 3, 4-р хорооллын эцэс дахь гэрээсээ "нойл орно" гэж гараад одоог болтол сураггүй байна.
170 см өндөр, цагаан сахалтай алга болох үедээ саарал бүрх малгайтай, хар саарал куртик, хар бэлтгэлийн өмд, цайвар шаргал гуталтай явжээ.
Тэрбээр цус харвалт өвчнөөс үүдэлтэй мартах эмгэгийг улмаас өмнө нь 1-2 удаа төөрч байсан бөгөөд ар гэрийнхэн нь байж болох бүх газраар хайсны эцэст олон нийтийн сүлжээнд хандаад байгаа юм.
Харсан хүн байвал 8939-6789, 8880-1860 дугаарын утсаар яаралтай холбоо барина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.