Нийгэм мэдээ

Зохиолч Тангадын Мандир ард олноосоо тусламж хүслээ

Тангадын Мандир гэдэг нэрийг утга зохиолынхон андахгүй. Түүний “Саран зэв”, “Хорин нэгэн хөрөг” зэрэг ном нь Монголын хэдэн үеийн хүүхэд, залууст эх түүхээрээ бахархах сэтгэлийг өгч, Монголын уран зохиолын ай савд түүхэн найрууллын гайхамшигтай бүтээл хэмээн үнэлэгдсэн

Харамсалтай нь зохиолчийн ар гэрт хүнд өвчний сүүдэр дайрчээ. Ард түмнээсээ тусламж хүссэн түүний захиаг хүргэж байна.


Түмэн олондоо хандаж хэлэх хүсэх зүйл маань, 

Миний отгон хүү М. Төмөрбат 42 насны дөрөөг гишгээд яваа хүн. 

Телевиз, кионы зураглаач мэргэжил эзэмшиж, энэ чиглэлээрээ 20 гаруй жил зүтгэж, МУСТА цол авсан нэгэн. Эхнэр 3 хүүхэдтэй, ажил мэргэжилдээ үнэнч, амьдралын зорилготой санаа нийлсэн сайхан гэр бүл. Үр хүүхэд маань зөв тэгш амьдарч явбал эцэг эх бид нарт илүү юу ч хэрэггүй, сэтгэл санаа тайван байдагдаа. 

Гэтэл жилийн өмнөөс хүүд маань өвчин илэрчээ. Хоёр бөөр нь ажиллагаагүй болж эмнэлгийн байнгын хяналтанд орсон билээ. Одоо 7 хоногт 3 удаа аппаратаар дэмжүүлж, амьдралаа залгуулж байна. Мэргэжлийн эмч нар эцсийн ганц гарц зааж өгсөн нь бөөр солиулах мэс засал болж таарлаа. 

Төрсөн ах нь бөөрөө өгөхөөр бүх шинжилгээнд ороод эцсийн бүлэгт цусны бүлэг зөрснөөр шинэ бэрхшээл учрав. Цусны бүлэг тааруулах зардал нь олон зуун сая төгрөг болдог юм байна. Ийм юм сонссоноос сүхээр цохиулсан нь дээр юм шиг бодогдоно. Гэвч тэглээ гээд сайн нь юу билээ. 

Төрөл садан, нөхөд хийгээд номын шавь нар, уран бүтээлч анд нарын зөвлөснөөр олон түмнээсээ аврал эрж, мөнгө гуйхаас өөр зам үлдсэнгүй. Хүү маань 10-тай, 5-тай хоёр охинтой, саяхан төрсөн нэг хүүтэй одоо 2 сартай, ач хүүгээ, нөхрийнхөө өвчин шаналалд өөрөөс нь илүү зовж яваа нялх биетэй бэрийнхээ өөдөөс харахад хэцүү байна. 

Монгол түмэн минь! Бидэнд тусалж, өгөөмөр гараа сунгаач гэж өвгөн зохиолч, зураач бивээр мөргөн гуйж байна. 

"Олны хүч оломгүй далай" гэдэг ардын мэргэн үгэнд би насан турхаар итгэж явсан. Итгэсээр яваад дуусна. 

Онход овогт Тангадын Мандир. 

73 - ны усан туулай жил дээрээ та бүхэнд хандан илгээв. 

Хандивын данс : М. Төмөрбат

Хасбанк : 5005604538, эхнэр

Лхагвасүрэнгийн Сарантуяа. 

Хаанбанк: 5007466092

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-11 21:31

Энэ зохиолч хөгшиндөө бүгдээрээ тусламжийн гараа сунгаж туслая аа.

Зочин
Зочин
2023-04-11 22:10

Та минь, туслачих юмсан. Тангадын Г�##�сан шиг б�##�айраад байдаггүй төлөв түвшин хүн юмсан. Миний мэдэхийн, өөрийн мэдлэг, бололцоо, хичээл зүтгэлийн хүрээнд 13-р зууны үеийн нийгмийн харилцаа, хүмүүсийн сэтгэлгээний хувьд өөрийн төсөөллөөр бодит мэт санагдах дүр, төсөөллийг бий болгох гэж чадлаараа зүтгэсэн хүн. Энэ бол хүнд тэр болгон мэдэгдэхгүй мөртөө чамлахааргүй, нөр их хөдөлмөр шүү. Эртний түүхийн кино хийхдээ энэ хүний бүтээлийг судлахад гэмгүй. Манай орчин үеийн зарим киног харж байхад нэг л их мундаг зэр зэвсэг агссан баатрууд хоорондоо ярих нь бараг л Ар худрагын шоронгийн яриа шиг юм өрнүүлчих гээд байдаг.

Уншигч
Уншигч
2023-04-17 22:16

Зохиолч Г.Аюурзанын хуудаснаас олж үзлээ. Тус дэм болчих юм сан даа

Холбоотой мэдээ

Back to top button