Нийгмийн

Ронин: Васяг нас барах үед "Бодь даатгал" үүргээ биелүүлээгүй

Монгол Улсын хамгийн анхны даатгуулсан гэрийн тэжээвэр амьтан бол Вася муу глг билээ. Тэрээр нас бараад хэдийн хагас жил өнгөрсөн байна. "Бодь даатгал" ХК-аас гаргасан гэрийн тэжээвэр амьтны даатгалыг Санхүүгийн зохицуулах хорооноос анх удаа бүртгэсэн. Тэгвэл Вася муу глгийг нас барах үед нь тухайн даатгалын компани үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар түүний эзэн Ронин буюу Н.Дэлгэрцогоос тодруулсан юм.

-Вася муу глг одоогоос нэг жилийн өмнө анхны даатгалтай гэрийн тэжээвэр амьтан болсон. Түүнийг нас барах үед нь даатгалын компани нь үүргээ биелүүлээгүй гэх юм?

-Тийм ээ. "Бодь даатгал" ХК-ийн Гэрийн тэжээвэр амьтны даатгалд даатгуулсан Монголын анхны даатгагдсан тэжээвэр амьтан байсан юм. Түүнийг нас барах үед нь даатгалдаа итгээд санаа амар байсан ч даатгал нь үүргээ биелүүлээгүй. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор олон хүн буяны ажилд нь хандив өгснөөр эмнэлгийн үйлчилгээ, унтуулга, унаа тэрэг, чандарлах гэх мэт ажлуудыг хийсэн.

-Даатгалын гэрээнд юу тусгасан байв?

-Даатгалын нөхцөл үүсээд мэдэгдсэн боловч гэрээ хийгээгүй. Учир нь гэрээг хариуцсан ажилтан ажлаа хүлээлгэн өгсөн гэх зүйлийг тухайн үед хэлсэн. Тиймээс зөвхөн тарианы мөнгө л өгөх боломжтой гэх хариу тайлбарыг надад өгсөн юм.

Гэвч энэ батламж болон үг өгүүлбэр бүр нь даатгалын зүгээс хүлээх ёстой бүхий л үүргийг тусгасан гэрээ адил хүчин төгөлдөр зүйл гэж бодож байгаа. Учир нь энэ батламжийг гардуулаад "Та санаа зоволтгүй. Бид оршуулга, эмчилгээний зардал гэх мэт категорит нь тусгаад бүх бичиг баримтыг нь асуудалгүй болгоно" гэх зүйлийг хэлж байсан.

No photo description available.

-Батламжин дээрээ даатгалд даатгуулсан гэсэн атлаа гэрээ хийгээгүй гэх шалтгаанаар даатгалын нөхөн олговор өгөөгүй байх нь ээ?

-Тийм ээ.

-Тэжээвэр амьтнаа даатгуулсан болохоор даатгалын мөнгө төлж байв уу?

-Анхны тэжээвр амьтан гэх утгаар мөнгө төгрөг авахгүйгээр даатгалд хамруулж байна гэж компанийн зүгээс хэлсэн. "Бодь даатгал" бидэнд түрүүлж энэ саналыг тавьсан юм.

-Холбогдох газруудад нь хандаж үзэв үү?

-Үгүй ээ. Огт хандаагүй. Гэхдээ даатгалын нөхцөл үүсэхэд даатгуулагчийн арыг даах ёстой үүргээ биелүүлээсэй гэж бодож байна. Үүргээ биелүүлээгүйд бухимдалтай байгаа. Зарим шаардлагатай тохиолдолд л холбогдох газар нь хандъя гэж бодож байна. Тухайлбал, миний эсрэг үндэслэлгүй тайлбар хийсэн тохиолдолд.

-Энэ даатгалаар даатгалын мөнгө авсан хүмүүс байв уу. Та судалж үзсэн үү?

-Одоогоор байхгүй байх. Энэ нь өөрөө шинэ бүтээгдэхүүн шүү дээ. Санхүүгийн зохицуулах хороо бүтээгдэхүүнийг бүртгэж авч, Вася анхны даатгалтай амьтан болсон юм. Гэрээ байхгүй ч "Бодь даатгал" ХК-ийнхний хэлснээр, өгсөн батламжаар даатгалтай л гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
4 сар 12, 2023 11:55

Манай даатг�##�ын компаниуд өгдөггүй зөвхөн авдаг газар болчихсон.

Зочин
Зочин
4 сар 12, 2023 13:04

Даатгуулж мөнгө төлчихөөд дараа нь адгийн зараг гэдэг шиг юм болно. Бөөн бөөн бичиг баримт нэхнэ яаж даатг�##�ын мөнгө өгөхгүй байх бүх арга яармаг хэрэглэдэг.

Зочин
Зочин
4 сар 12, 2023 13:05

Бодь ХК гийн бүх юм гь хуурамч байдаг насссс

zochin
zochin
4 сар 12, 2023 15:23

амьтанг нас барсан гэж хэлдэггүй үхсэн гэж хэлдэг.нас барсан бхдаа яхаавдээ

Цэрэнпу
Цэрэнпу
4 сар 12, 2023 18:15

МГЛд даатг�##� бол үнэн инээдтэй утсаа хаагаад зугтаагаад авдаггүй.Ажил дээр нь очихоор өрөөгөө солиод зугтаана .Зүгээр л даатг�##� хийсэн гэж мөнгийг нь авах сонирхолтой тавиаснууд.!

Зочин
Зочин
4 сар 12, 2023 21:21

Тэгж л таараа энэ даатг�##�ын компаниуд даатг�##� хийлгээд мөнгө авч л байв�##� бусдыг бодохгүй шүү.элдэв янзын бичиг баримт.шүүх цагдаа гээд з�##�хааж өгнө дөө

Зочин
Зочин
4 сар 12, 2023 21:24

Үхсэн, булсан.

Хулгайч
Хулгайч
4 сар 13, 2023 08:13

Бодь даатг�##� булиаж сурсан назар..

Бултагч
Бултагч
4 сар 13, 2023 08:14

Бодь булааж, бултаж сурсан газар.

Дамба
Дамба
7 сар 25, 2023 21:53

Бодь даатг�##� бол хамгийн золбин газар

Холбоотой мэдээ

Back to top button