Нийгэм мэдээ
Дарханы "Теди" төвөөс хүн үсрэх гэж байсныг аварчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах "Теди" худалдааны төвийн дөрөвдүгээр давхраас хүн үсрэх гэж байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аварчээ.
Тус дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 17.06 цагт хүлээн авсан байна. Улмаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22-р ангийн алба хаагчид очиход 26 настай эрэгтэй Э нь үсрэх гэж байжээ.
Алба хаагчид 37 минутын турш ажиллаж, түүнийг эсэн мэнд буулгаснаар Дархан-Уул аймгийн Цагдаагийг газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.