Нийгэм мэдээ

Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрхийг цуцалж, 100-250 төгрөг болгохоор хэлэлцэж байна

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-ын зөвлөл хэлэлцжээ.

Улмаар сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болсон байна. 

Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. 

Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50%-ийн хөнгөлөлттэй үнээр буюу автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрчлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ.

Засгийн газраас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болгож нэмэх шийдвэр гаргасан гэж БШУ-ны сайд мэдээлж байсан юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цэрэнпунцагжав
Цэрэнпунцагжав

Зүгээр л мөнгөө төлөөд л явах хэрэгтэй.Үгүй бол алх .Нийтийн тээвэр чинь сөнөлөө.Дээр нь оюутны холбоо гэж бөөн гөөнгө иддэг байгууллага бн.!!

Зочин
Зочин

Zuv zuv. Gadaadad oyutnuud munguu tuluud l yavdag. Avtobus zuvkhun todorkhoi marshrut, tsagaar ynegyi yilchleed niitiin unaand munguuruu l suudag sh dee. Undur tulbur avdag ikh deed surguuliud khicheel tsuglakh, tarakh yed uursdiin unaagaar ynegyi yilchildeg baival taarna. Tegvel niitiin unaanii achaalal ch buurna. Ynetei zorchvol salbariikh n' khugjild ch nemertei sh dee.

Enebish.
Enebish.

Нийтийн тээврээр явдаг хүн нь хасагдана....

Зочинtoriinbuyan daadaggui novshnuud
Зочинtoriinbuyan daadaggui novshnuud

boliochee deerem dandaa hiih um nan ta nar bolioch

Зочин
Зочин

Зөв шүү.

Ямар ч орлогогүй оюутан байна
Ямар ч орлогогүй оюутан байна

Хөдөө орон нутгийн оюутнуудад хэцүү байна ирээдүйд зөв хүн болж төлөвшихын төлөө сурч боловсрох гэсэн биш өдрийн хоолоо авч идэх өмсөх зүүх ном авах гээд л сургуулийн тийм ч юм гээд л сул зардал гардаг зарим хүмүүс оюутан байж үзээгүй юм шиг л бх юм цагийн ажил хийж эцэг эхээсээ мөнгө авахгүйг хичээж байгаа оюутнуудад нэг муу сарын талд ч хүрэхгүй 22 эрхээрээ боож үхлээ юу манай ах эгчийн үед оюутны үнэмлэхээ үзүүлээд явдаг л байсан гэдэг арай ч дээ нээрээ үнэхээр хэлэх муу үгч олдохгүй нь цагийн ажил ч олдохгүй бхд 250 төгрөг гэнэ үү кккк 50 нь ч бас юу в дээ хол гэртээ автобус дамждаг хүүхдүүд яах уу тийм аймар юм авмаар байвал ядаж өвөл нь хүйтэн зун нь бөгчим халуун зарим автобусных нь хойд талын карт уншдаг юм нь ч ажилдаггүй тийм юмнуудаа янзлаарай

Зочин
Зочин

Өндөр настангуудын үнэгүй явдгийг хязгаарлах хэрэгтэй. Ер нь бол үнэгүй явдаг, хөнгөлөлт эдэлдэг бүгдийг болиулах хэрэгтэй. Автобусанд орж ирсэн 10 хүний 8 нь хөнгөлттэй хүмүүс байна. Энэ бол шударга биш. Үйлчилгээ авсан бол төлбөр төлөх нь зайлшгүй. Бид бүгдээрээ дэлгүүрээр үйлчлүүлж талх авахдаа үнэгүй болон хөнгөлөлт эдэлдэггүй биз дээ. Үнэтэй болохоор нийтийн тээврийн ачаалал ч багасана, төсвийн мөнгө ч хэмнэгдэж бусад зайлшгүй зүйлд зарцуулах болно. Ялангуяа хөгшчүүл алхаж байх нь эрүүл мэндэд нь тустай.

Уншигч
Уншигч

Ер нь үнэгүй хоол хавханд л байдаг гэдгийг ойлгох цаг болсон шүү, үнэгүй зорчдог хүн байхгүй бол нийтийн тээвэр өрийн хавхнаас гарч, аажимдаа их хот маань түгжрээний хавхнаас гарах юм шд. Зоригтой л шийдэх хэрэгтэй, цэрэг цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрийн өндөр настан, өөр ямар хүмүүс үнэгүй зорчдог юм тэр хүмүүст нь унааны мөнгийг нь яг л оюутан шиг тооцоод өгчих хэрэгтэй. Асуудал шийдэгдэж хавхнаас мултарлаа л гэсэн үг. Нийтийн тээвэрт татаас өгөөд байх шаардлагагүй болно.

Холбоотой мэдээ

Back to top button