ДЭЛХИЙ

Суданы мөргөлдөөнийг зогсоохыг, эвлэрэхийг шаардсаар байна

Суданд өнгөрсөн долоо хоногт эхэлсэн мөргөлдөөний улмаас 300 хүний амь нас хохироод байна. НҮБ, АНУ болон бусад улс орнууд лалын шашинтнуудын Ид аль-Фитр баярыг тохиолдуулан эл мөргөлдөөнийг зогсоохыг, эвлэрэхийг шаардаж байна.

RSF хүмүүнлэгийн үүднээс 72 цагийн түр эвлэрэх тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн бол армийн дарга генерал Абдель Фаттах аль бурханы өмнө RSF-тэй хэлэлцээр хийх боломжгүй гэв.

Тэдний үүсгэсэн галыг хоёр ч удаа зогсоох гээд амжилтад хүрсэнгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "байлдааныг амрааж, байнгын гал зогсоох замыг засах эхний алхам байх ёстой" гэж хэлжээ.

Тус хотоос 10-20 мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд хүмүүс дүрвэж хөрш Чад руу аюулгүй байдлаа хайж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мөн дайтаж буй цэргийн удирдагчдыг дор хаяж ням гараг хүртэл гал зогсоох хэлэлцээрт нэгдэхийг тус тусад нь уриалаад байна.

Түүнчлэн Суданы армийн мэдэгдэлд, генерал Бурхан Турк, Өмнөд Судан, Этиопын удирдагчид, мөн ноён Блинкен, Саудын Араб, Катарын Гадаад хэргийн сайд нараас утсаар ярьжээ.

Мөргөлдөөн үүсгэгчид хоёулаа Омар аль-Баширын үед ажиллаж байсан бөгөөд Генерал Бурхан 120,000 орчим хүнтэй энгийн армитай бол RSF 150,000 хүнтэй юм байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button