Мусульманчууд Москвагийн гудамжинд баяраа тэмдэглэж, жагсжээ

Дэлхийн хамгийн залуу шашны төлөөлөгчид Москвагийн гудамжаар алхаж, Аллахыг алдаршуулжээ.
Тодруулбал, энэ сарын 21-ний орой лалын шашинтнууд Исламын шашны гол баяруудын нэг болох Ид аль-Фитр баяраа Москвагийн гудамжинд тэмдэглэсэн байна.
Нийслэлд лалын шашинтнууд цөөнх байсан ч тухайн өдөр хотын гудамжинд бусад шашин шүтлэгтнүүдээс олон хүн цугласан аж.
Гудамжинд "Такбир. Аллаху Акбар" хэмээн хашхирах жагсагчид нийслэлийн бүхий л дүүрэгт алхжээ. Өнгөрсөн жил дээрхтэй төстэй зураглал ажиглагдаагүй боловч энэ жилийн илүү өргөн цар хүрээтэйгээс гадна хотын иргэдийг ч гайхашруулсан байна.
Гэвч уг баярыг улс төрийн кампанит ажил болгохоор оролдогсод байжээ. Тодруулбал, жагсаалын талаарх бичлэгийн доор исламист уриа лоозон гарч эхэлснийг цахим хэрэглэгчид анзаарчээ. Мөн жагсаалд өдөөн хатгагчид байжээ. Тэдний дийлэнхийг Оросын өмнөд бүс нутгуудад дайчлахыг эсэргүүцсэн жагсаалыг энэ үеэр зохион байгуулсан хэмээн таамаглаж байгаа аж.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удахгүй аллахын цээрлэл хүртэх нь дээ.
ОРОСУУД МУСУЛЬМАНУУДАД ЭЗЛЭГДЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ ХАХАХА