Нийгэм мэдээ
Нийт нутгийн 70 хувьд ногоо цухуйгаагүй байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй байна.

Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.
Сэлэнгийн нийт, Булганы ихэнх, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Өмнөговийн Манлай, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Булган, Хэрлэн, Хөлөнбуйр, Баян-Уул, Чулуунхороот, Гурванзагал, Халхгол, Цагаан-Овоод хэвийн байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.