Нийгэм мэдээ

Цол олгоно гэж хахууль авсан цэргийн эмнэлгийн даргыг, өгсөн сувилагч нартай нь хамт шүүнэ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 31.115, мөрдөн байцаалтын 2,719 хэргийг хянажээ.

Үүнээс нийт 267 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлсэн хэргийг төрлөөр нь харвал,

  1. Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111
  2. Өмчлөх эрхийн эсрэг 60
  3. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14
  4. Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8
  5. Хүний амьд явах эрхийн эсрэг 8
  6. Хүрээлэн байгаа орчны эсрэг 6
  7. Авлига, албан тушаалын эсрэг 2
  8. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3
  9. Заналхийлэх 1 хэрэг.

Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн эмнэл зүйн төвийн гэмтлийн яаралтай тусламжийн тасгийн дарга М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус эмнэлгийн сувилагч М, И нарыг цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгоно гэх саналыг тавьж хахууль авсан, сувилагч И нь хахууль өгсөн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Түүнчлэн иргэн Х нь тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид хохирол учруулсан, “Дулаан шарын гол” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б, дэд захирал Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Ахлагчаас хурандаа хүртлээ тогтсон ханштай юм биш үү. Хуучин цагт сайн мэдээлсэн долигоносонг нь шагнадаг байсан бол одоо цагт хэн ихийг төлнө тэр нь илүү цол авдаг болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button