НИЙГЭМНийгэм мэдээ
Зогсоолд тавьсан 27 машин тоносон залуус баригджээ
Байрны гадна зогсоолд байрлуулсан 27 ширхэг тээврийн хэрэгсэлд халдаж, эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх хэргийг үйлдсэн байна. Цагдаагийн газарт ирсэн дуудлага мэдээллийг шалгахад 18 настай эрэгтэй Б нь 16-30 настай О болон Б нартай бүлэглэн үйлдсэнийг тогтоон баривчилжээ.
Хэргийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.