Нийгэм мэдээ

ГССҮТ, турк эмч нартай хамт нуруу, нугасны үнэгүй үзлэг хийнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төв Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлэгтэй хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношлогоо, мэс заслын эмчилгээ хийнэ.

Үзлэг, оношлогоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар, Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлгийн доктор, профессор Мехмет Авдоган, Бирол Баятан, Мустафа Кемал эмч нартай хамтран хийх юм байна.

Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2023 оны 04-р сарын 28-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэнэ.

БНСУ-ын эмч нар ирэх тавдугаар сард ирнэ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оюун-Эрдэнэ
Оюун-Эрдэнэ

Сэтгэл дүүрэн байна

Холбоотой мэдээ

Back to top button