Нийгэм мэдээ

11 настай хүү морь хөлсөлж байгаад унаж, энджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдсэн эмнэлэгт “Мориноос унасан хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Албан бус эх сурвалжаас тодруулснаар хүүхэд морин уралдаанд бэлдэж байх үеэр унаж гэмтсэн байна.

Жил бүрийн тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Эл харамсалтай тохиолдол удахгүй эрх нь нээгдэх уралдаанд бэлтгэж байх үеэр болжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button