Нийгэм мэдээ

БГД: Явган хүний зам дээр байрлуулсан 23 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ

Баянгол дүүргийн 13-р хороо, Б.Энэбишийн өргөн чөлөө дагуу түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд шулуун коридор бүхий дугуйн болон явган хүний зам засвар шинэчлэлийн ажлыг хийж буй. 

Дүүргийн Засаг даргын “Зөрчил арилгах арга хэмжээ авах тухай” А/147 дугаар захирамжийн хүрээнд “Өргөө-1” автобусны буудлаас Е-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх явган зам дагуу байршуулсан 23 түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дээрх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид болон Хороодын Засаг дарга Ажлын албаныхан хамтран зохион байгуулсан байна. 

Мөн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийжээ. Мөн  тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 13-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажилласан болохыг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Багшийн дээд, бөмбөгөр, хангай хотхон,100 айл, 3р сургууль гээд ёстой замбараагүй бузар заваан түцнүүд маш их байна бүгдийг татан буулгах нь зөв

зочин
зочин

..шнэндээ чөлөөтэй амар болсон байна билээ...нэг доор хэт олон ТҮЦ-үүд чинь үнэхээр орчиныг таглаж, бохирдуулдаг юм бнаа.Одоо багшийн дээдийн тэр хэсэгт ажиллагаа явуулах бизээ...

Зочин
Зочин

Хаана нүүлгээд бгаан бол овооролдоод байж л бнашдээ

Зочин
Зочин

Бүх ТҮЦ-ийг зайлуулаач ээ. Нийслэлийн өнгө төрхийг үнэхээр гутааж байна

Zochin
Zochin

Zuv. Buh duurgiin Zasag darga nar ajillah. Hotiin darga dangaar hiih ajil bish duurgiin darga nar zugeer l namaas tavigdsan beleg temdeg tsalin , tenderees mungu guvchuulsan zasag darga nar sandlaas hovhroh ajil hiih tsag bolson. Songuuliar Ted serdeg

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

зөв цаашдаа ч нүүлгэх хэрэгтэй эсвэл жигд цэвэрхэн үзэмжтэй байлгах ажлыг хийх хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button