Улс төрийн мэдээ

Засгийн газар 2023 онд төлөх бондууд зэрэг 24 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.26/ үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар
  • Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөө
  • Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийн тухай зэрэг 24 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Засгийн газрын шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button