Наадмаар зөвхөн монгол адуу уралдах стандартыг батлуулахаар шилжүүллээ

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Үндэсний их баяр наадамд "Монгол адуу" уралдах хуулийг хэрэгжүүлэхээр 2022 оны 11 дүгээр сараас эхлэн монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн.
2020 онд батлагдсан монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээлэл байхгүйгээс уг стандартыг шууд хэрэглэх боломжгүй байдалтай тулгарчээ.
Үндсэн хуулийн 21.3-д монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна гэсэн байдаг.
"Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Стандарт, хэмжил газарт хандан хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм. Стандарт, хэмжил зүйн газар ажлын хэсгийг хүлээн авч уулзан, стандартыг шинэчлэн батлах ажлын албан тоотыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүллээ.
Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэх ажлыг 2023 оны тавдугаар сард багтаан хийхээр болсон.
Ингэснээр үндэсний их баяр наадмаар монгол адуу уралдана. Энэхүү стандарт шинэчлэгдсэнээр өнгөрсөн жил баталсан сэрвээ хэмждэг Засгийн газрын тогтоол өөрчлөгдөх хуулийн шаардлага үүснэ" хэмээн Стандарт, хэмжилзүйн газар мэдээлэв.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
маөш зав
zov
Уяачин, бөхчингүүдийн хэрүүл ямар дуусах биш, одоо бөөн хэрүүл болноо, аягүй бол алалцаад шүү тэнэгүүд
Эд нар чинь харин овоо мангардуу гарууд юмуу даа ! Үндсэн хуульд адууны стандарт заасан байдаг гэнээ, Ийм тэнэг юмнууд л хор найруулж, хов зөөж, эв эвдэж хагалан бутаргаж явдаг байх нь л дээ чааваас.
Ийм амьтадын үйлс яаж бүтэхэв дээ !
Ердөө ноднин 22 онд л хуулиа шинэчлээд, дүрэм журмаа батлаад, тэднийгээ мөрдөөд эхлээ биздээ ! Одоо дахиад бас юун хууль, дүрэм, стандарт вэ ?! Яасан завтай хэрүүлч нар вэ ?!
Бөхчингүүдийг халх, дөрвөд, Хятадаар ялгаж зууралдуул
2022 онд хууль журмаа шинэчлээд мердеед явж байгааш дээ. Болж байгаа юмыг
эсэргvvцэж хагалан бутаргах гээд зvтгээд байх хэрэггvй шvv дээ.
Үндсэн хуулийн 21-ийн 3-т монгол адууны стандарт энээ тэрээ гэсэн юм огт байхгүй, энэ хэдэн балай юм ингэж балайрахаа болиосойдоо !
Үндэсний Морин Уралдааны Холбоо гэж юм байгуулаад бүтэн 4 жилийн турш ганц ч уралдаан зохион байгуулаагүй "цүнхний" л холбоо шүү дээ !
4 жил "нүүрсний мөнгөөр" санхүүжиж телевиз, сошиалаар цуурхал, гүтгэлэг, хов хэрүүлээс өөр юм хийсэнгүй ! Даваахүү баатар, Дуламсүрэн манлай нар намбатай тохьтой баймаар, "зөв зөнөөрөй" !
ХҮН АХТАЙ, ДЭЭЛ ЗАХТАЙ гэж үг бий шүү !
Даваахүү гуай хувийн амбицаа хөөж, өөрсдийн үүсгэ сэн холбоогоо хагарлдуулж, Дахин нэг холбоо байгу улж, залуучуулыг араас нь баадуудаж турхираад байх хэрэггүй дээ ! Өөрөө насаараа эрлийз адуу уяж, хөдөө гийн хөх уяачдыг дийлж дийлчихээд, одоо болохоор монгол адуугаар уралдана гээд байгаа нь ёстой солио рол мөн биздээ !
Үндэсний Морь урлдааны холбоо гэсэн хэсэг нөхдийн сүүлийн 4 жилд телевиз, соошлоор явуулсан,бүдүүлэг доромжлол, худал хуурмагаар дүүрэн кино шиг том нэвтрүүлгүүд, бараг100-гаад цуврал ярилцлагуудыг хэн хаанаас санхүүжүүлж байсныг хуулийн байгууллаг аар шалгуулах нь зүйтэй ! Эднийг “нүүрсний хулгайн” мөнгөөр санхүүжсэн байх өндөр магадлтай гэж олон түмэн жиг жуг хийж байгаа нь ортой ч байж мэднэ дээ!!!