Гадаад мэдээДЭЛХИЙ

Испанид агаарын температур 38.8 хэмд хүрлээ

Испанийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар болж буй. Тус улсын цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр тус улсад агаарын температур 38.8 хэмд хүрсэн талаар BBC мэдээлжээ.

Испанийнх өмнөд хэсэгт байрладаг Корпоба нисэх буудлын агаарын температур пүрэв гарагт дээрх үзүүлэлтэд хүрсэн байна. Тус улсын нийт газар нутагт сүүлийн өдрүүдэд дараалан эрчимтэй халж, дөрөвдүгээр сарын агаарын температур олон жилийн дунджаас 10-15 хэмээр илүү байгаа ажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтан Кайетано Торрес "Энэ бол хэвийн үзэгдэл биш. Агаарын температурын үзүүлэлт хяналтаас бүрэн гарлаа" хэмээн ярилцлага өгчээ.

Мөн өдрийн хэт халуунаас зайлсхийж, хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулахыг сургуулиудад зөвшөөрч, метроны галт тэрэгний хуваарийг өөрчилж, нийтийн усан сангуудыг нээх хуваарийг нэг сараар урагшлуулсан байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button