"Spiderman: Across the Spider Verse" 6 сарын 2-нд кино театруудаар гарна

Энэ зуны хамгийн их хүлээлтэд байгаа бүтээлүүдийн нэг болох "Spiderman: Across the Spider Verse" зургаадугаар сарын 2-ноос кино театруудын дэлгэцнээ гарах билээ.
2018 оны шагналт "Spiderman: Into the Spider-Verse" киноны үргэлжлэл анги ийнхүү удахгүй нээлтээ хийнэ. Уг фрначайзыг одоогоор гурван ангитай хэмээн тооцоолж буй бөгөөд гурав дахь анги болох "Beyond the Spider-Verse"-ийг ах 2024 оны гуравдугаар сарын 29-нд гаргахаар төлөвлөж байгаа билээ.

Тэгвэл уг бүтээлийн постерууд сайн чанартай байгаа гэдгээрээ олны талархлыг хүртээд буй. Уг бүтээлтэй холбоотойгоор бидний мэдэх ёстой хэд хэдэн зүйл бий.

Эл бүтээлийг анх 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд кино театруудын дэлгэцээр гарна хэмжээж байсан ч аравдугаар сарын 7 хүртэл хойшилсон юм. Дахин хойшилж энэ жилийнх зургаадугаар сард ийнхүү нээлтээ хийхээр болов.

Кино багийнхны хэлснээр энэ удаагийн ангид илүү дэвшилтэт технологиор хийж буй бөгөөд дүрслэл нь зургаан өөр хөдөлгөөнт дүрстэй байх ажээ. Энэ нь сцен солигдох бүрд үзэгчдийг гайхашруулж, киноны хэв маяг илүү сонирхолтой болгох зорилготой аж.

Энэ удаагийн ангийн анхны трейллерийг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан. Харин энэ сард гаргасан шинэ трейллер нь яагаад олон аалз байгаа, Хүн аалз 2099 яагаад Майлз Моралестай тулалдаж буй, илүү том аюул хүлээж байгаа эсэхэд хариулт өгөх ажээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.