Уяачдын улирал ирлээ, унаач хүүхдүүдээ хайрлаарай
2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.
Мөн эл тогтоол гарсантай холбогдуулан "Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон байдаг.
Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймагт морин уралдааны өмнөх бэлтгэлийн үеэр 11 настай хүү морьноос унаж эндсэн харамсалтай тохиолдол гарсан. Мөн энэ үеэр Дорнод аймагт унаач хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт уулзалт хийж 14 сумын 480 гаруй уралдаанч хүүхдүүдийг хамруулсан.
Ийнхүү зарим нь амиа алдаж, зарим нь амиа алдахгүй байхыг заалгаж байхтай зэрэгцэн энэ оны эхлэл морин уралдаанууд зараа түгээж, хэд хэдэн аймагт хаврын нээлтийн уралдаан энэ сарын эхний өдрүүдэд тов гаргажээ.
Жилийн жилд бичиж, сэрэмжлүүлж, бүх нийтээрээ шүүн хэлцдэг ч үнэн бодит байдал дээрээ жил бүр 300-гаад унаач хүүхэд гэмтэж бэртэж, 25 хүртэлх хүүхэд амь насаа алддаг нь судалгаа гарсан.
Тэгэхээр өнөөдрөөс эхлээд 11 дүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх олон төрлийн морин уралдааны үеэр унаач хүүхэд бэртэх, гэмтэх, улмаар амь насаа алдах эрсдэлээс сэргийлэхийг уяачдад болон эцэг эхчүүдэд анхааруулмаар байна. Уяачдын урам сэргэсэн улирал ирж байгаа ч, унаач хүүхдүүдэд ухаанаар хайраар хандаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Унаач хүүхэд гээд байхаар хүүхдүүд унаж бэртээд л байна шүүдээ. Монгол хүн амны бэлгээр гэж үг байдаг. Ур�##�даанч хүүхэд гэж байгаач дээ.
Хар мөртэй муу хүмүүс хүүхэд �##�аад байна шүү болиоч ээ
Хурдан морины ур�##�даан гэх энэ баячуудын зугаа цэнгэлд, хичнээн олон бяцхан зүрх дахин цохилох гүйгээр үүрд зогсов доо. Харамс�##�тай !
Эхнээсээ хүүхэд �##�аад л эхлэсэндээ хэдэн цээц баян нэртэй нүгэлт хүүрнүүд морио болиоч ээ
Хүүхдиин амь насаар тоглож баясаж бах нь ханадөг бузарын сүгнүүд морь бүү ур�##�дуулж хүүхэд устгаад бай
За од болохыг мөрөөдсөн хэдэн б�##�айнуудын уршгаар хүүхэд битгий гэмтэж бэртээсэй
Жилд 25 хүүхэд амь насаа �##�ддаг гэж битгий худлаа чаагаад бай ! Чамайг гүтгэсэн хэргээр шүүхэд өгүүл яахуу ?! Баярт чи худлаа ярьж байж хэрэгт оров доо!
Уяач нэртэй бэртэгчингүүд хувийн нэр �##�дрын төлөө хүүхдийг золидогоо болиоосой доо