Хэнтийд хүрэн баавгайг нэг сар хүрээгүй хоёр бамбарууштай нь агнасан хэрэг гарчээ

Хэнтий аймгийн Батширээт суманд эм баавгайг хоёр бамбарууштай нь агнасан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус сумын харьяат иргэн Б нь энэ оны дөрөвдүгээр сарын эхээр уг хэргийг үйлдсэн байна. Улмаар Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар төлөвлөжээ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Шалгалтаар иргэн Б нь хууль бусаар нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд нэг сар болоогүй хоёр бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6.5-7.5 сая төгрөгөөр үнэлсэн байдаг.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүрэн баавгайн гурван ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Тус хэргийг үйлдсэн иргэн “Б” нь урьд өмнө эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл, 239 дүгээр зүйл ангиудаар гурван удаагийн ял шийтгэгдэж байсан этгээд юм.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЛБЭГДОРЖ АРАЙ БИШ БИЗ?
Яадаг хүүр вэ наадах чинь, өөрийнх нь сарьсан хоншоорыг саваагаар нэг ороолгоод шорон руу явуул хогийг. Баавгай төлөөрэй чи.
Eeriin ur huuhedtein inguul yah bol nowsh we yasan udmaar n ustgaj bdg hogiin aluurjin be yasan
2 bambaruush n nudend bultelzeed baigaa biz de yaj chadaj bnaa hogiig shuud olon jileer shorond suulga Hun sug bn
Энэ арай л бишээ. Ийм зэрлэг (хүн) чанаргүй хүмүүсийг сайн шийтгээч!? Төр-Засаг гэж байна уу!? Зөндөө ярих юм ,үр дүн алга даа ...Нөхдүүд ээ!
Hairlah setgelgui novsh we yasan horwoogiin neg baliar amitan biz de hairlah gej yu bdag medehgui iim yumnuudiig bhgui bolgoj bval taarna