Гадаад мэдээДЭЛХИЙ
Франц: Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд 108 цагдаа шархдав

Францад тэтгэврийн шинэчлэлийн хуулийг эцэслэн баталсан билээ. Үүний улмаас тавдугаар сарын 1-нд буюу өчигдөр болсон жагсаалд 108 цагдаа гэмтэж, шархдаж, бэртэв.
Өмнө нь тус улсад болсон жагсаалд ийм олон тооны цагдаа бэртэж байгаагүй ажээ. Үймээн самууны үеэр 291 хүнийг баривчилсан байна. Жагсаал эхэндээ тайван байсан ч радикал бүлэглэлүүд шатахуунтай бөмбөг, салют буудуулж эхэлжээ. Харин цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буугаар хариу үйлдэл үзүүлсэн байна.
Жагсагчдаас хэчнээн хүн шархадсан эцсийн тоо тодорхойгүй байгаа юм. Урьдчилсан байдлаар нийт 782 мянган хүн жагсаж байна хэмээн тооцоолжээ. Үүнээс нийслэл Парист 112 мянган хүн жагсаж байгаа гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлэв. Харин тус улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх мэдээлсэн тооноос гурав дахин их хүн жагсаж байгаа хэмээн мэдээллээ.
Түүнчлэн Лион, Тулуз, Нант зэрэг хотуудад хүчирхийлэл гарч, машин шатааж, аж ахуйн нэгжүүд рүү дайрсан тохиолдлууд нэмэгдэв. Тэд тэтгэврийн насыг 62-оос 64 болсныг эсэргүүцсэн билээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.