Нийгэм мэдээ

Шинжлэх ухаан, технологийн төвүүдийг нүүлгэж, барилгад нь сурагчид хичээллэнэ

БШУЯ-ны харъяа шинжлэх ухаан, технологийн цогцолборуудыг Амгалан руу нүүлгэн шилжүүлж, барилгуудыг нь сургуулийн зориулалтаар ашиглана.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НИТХ-д боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогын ярихдаа эдгээр мэдээллийг өгсөн юм.

Тодруулбал, 2022-2023 онд долоон сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Нэг сургуульд 3000 гаруй хүүхэд сурах багтаамжтай бол гурван ээлжийн сургуульд дээд тал нь 10 мянга давчхаад байна.

Нэг ангид дунджаар 45-50 түүнээс дээш хүүхэд сурч байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс 2023-2024 оны хичээлийн жилээс нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахыг хориглоё гээд явж байна. Ирэх намар БШУЯ-ны харъяа шинжлэх ухаан, технологийн бүх цогцолборыг Амгалан руу нүүлгэн шилжинэ. Нүүлгэн шилжүүлбэл олон барилга сулрах боломжтой. Тэдгээр барилгуудыг сургуулийн зориулалтаар засаж, тохижуулбал сургуулийн барилгын тоо нэмэгдэх боломжтой.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв шийдвэр

Altmaa
Altmaa

Ер нь бол зөв шийдвэр.харин хэрэгжүүлж амжихуу гэдэг л бна.

Зочин
Зочин

Маш зөв шийдвэр бна.

Зочин
Зочин

зөв зөв

Зочин
Зочин

Боломжтой гэдэг нь чавчаагүй бол хийхгүй гэсэн үг

Г.Мандах Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн
Г.Мандах Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн

Ёстой зөв алхам хийж байна.Боловсролын сайд болон дээрхи ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бүх хүмүүстээ баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button