Нийгэм мэдээ
Суданы мөргөлдөөний цэгт гацсан иргэд эх орондоо ирлээ

Судан улсын Хартум хотод гарсан мөргөлдөөний үеэр тэнд хоёр монгол иргэн гацсан. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа нарын хоёр монгол хүн томилолтоо ажиллах байх үед тухайн мөргөлдөөн болсон юм.
Тэд 10 хоногийн дараа буюу өнөөдөр /2023.05.02/ эх орондоо иржээ.
Хоёр монгол иргэнийг Хартум хотоос НҮБ зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд шилжүүлж, автобусаар Суданы Порт Судан хот руу ирж тэндээсээ Монгол руу татан авсан байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.