Танилц: Айлчлалтай холбоотойгоор өнөөдрөөс эхэлж зам хаах байршил
Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийнэ.
Уг айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг түр хаахаар болсныг ТЦА мэдээллээ.Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Ням гарагт Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын гудамж, Жанчин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна.

Замын хөдөлгөөнд оролцогчид эдгээр өдрүүдэд хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ПӨӨХ ЯМАР ИХ ДАЛДАГНАДАГ ГАРУУД ВЭ? НЭГ ХУЛГАЙЧ ИРЭХЭЭР ЗАМАА ХААГААД ТЭРТЭЙ ТЭРГҮЙ БӨГЛӨРӨӨД БАЙГАА ЗАМУУД АЧААЛАЛ ИХСЭНЭ.ЗҮГЭЭР Л АРД ТҮМЭН ДУНДУУР ЯВУУЛААЧ ЯАСАН ЛАЛАРУУДАА МОНГОЛ МАШ ИХ ЖАРГАЛТАЙ УЛС ОРОН ОДОО ХЭДЭН ЦААС ӨГЧИХВӨЛ БҮҮР ЖАРГАХ ГЭЭД БАЙНА ГЭЭД ҮЛЭЭЧИХСЭН ҮҮ?
Зссссс
Зө зө пялдага хүүрнүүд юм аа