НИЙГЭМНийгэм мэдээ
37 настай эмэгтэй 58 настай хамтран амьдрагчаа хөнөөжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд хүн нас баржээ. Энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага дөрөвдүгээр сарын 28-ны өдөр бүртгэж авсан байна.
Дуудлагын дагуу мэдээллийг шалгахад 58 настай эрэгтэй зодуулсан байдалтайгаар амиа алдсан байдалтай байжээ. Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэргийг түүний хамтран амьдрагч 37 настай эмэгтэй согтуудаа үйлдсэн болохыг илрүүлсэн аж.
Мөрдөн шалгах ажиллагааг харьяа цагдаагийн газар шалгаж байна. Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60tai uvguntei amidarch baival alsan l deer. 21 nasnii zuruutei.
Mongold uilberlesen arhi bol uhaan medreliig ni alduuldag bolotoi. Arhi uugaad l bie bienee alaad baih yum. Arhin deer hatuu hyanalt tabih heregtei.
Битгий хуц өөрсдөө үмхий ухамсаргүй адгууснууд байж дандаа амьгүй юманд буруу өгнө
Ийм балай муухай зуйлыг аль болох бага нийтлэх хэрэгтэй
Hmm taarsan taar shuudainuud er emeeree ehner nuhruuruu niilj uuwal iimel ym bolishd uhamsartai bmaar ym ern arhi uuh hereg bdag l ym bhda