Дорнодын түймэрт өртсөн хоёр алба хаагчийн биеийн байдал хүнд байна
Энэ сарын 1-ний өдөр Дорнодын Чойбалсан суманд ой хээрийн түймэр гарч, Чулуунхороот, Гурванзагал сумдын нутгийг дамнан тархсан. Тус түймэрт хилийн цэргийн найман албан хаагч, хоёр иргэн өртсөн байна. Тодруулбал, Чойбалсан сумын хоёр иргэн түймрээс гэрээ хамгаалах гэж байгаад галд өртөж, 6-8 хувийн түлэгдэл авчээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн, анхны тусламж, үйлчилгээ аваад буй. Харин Чулуунхороот суманд түймэр унтраах үед хүчтэй салхи салхилсны улмаас гал газар авч, алба хаагчид түлэгдсэн байна.
Алба хаагчдын хоёр нь 50-60 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгаа аж. Мөн өөр хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээр иргэдийг нисдэг тэргээр нийслэлд авчирч, “Түлэгдлийн төв эмнэлэг”-т эмчилж байна. Түүнчлэн дунд зэргийн түлэгдэлтэй дөрвөн иргэнийг орон нутгийн Бүс оношилгоо, эмчилгээний төвд эмчилж байгаа талаар мэдээллээ.
Түймрийн улмаас Чойбалсан суманд 100 орчим, Гурванзагал суманд 2000 гаруй мал үхэж үрэгджээ. Одоохондоо Чулуунхороот сумын хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурхан минь энх мэнд л үлдээсэй дээ
Тушаал гэдэг ийм аюултай шд, ухрах аргацаах эрхгүй болгож улмаар ингэж хүнд гэмтэх гэж. Маш харамсолтай