Нийгэм мэдээ

25 мянган иргэнд зэвтэй ус уулгах нөхцөл бүрдүүлсэн компани, хүмүүсийг шалгана

Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллуудын зэвтэй усны асуудлаар мэдээлэл өгч, уг шугам сүлжээг хүлээн авсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулахыг мэдэгдлээ. Тодруулбал, хотын ерөнхий менежер М.Баяраа "Стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих шаардлагатай байгаа.

Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 25,000 гаруй хүн амьдардаг Арцат, Ханбогд, Богд Вилла, Хангарьд 1, 2, Хүннү Вилла, Нью Гарден, VIP residence зэрэг 20 орчим хорооллын халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол ирсэн. Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүд, төлөөлөгчдөөр дамжуулан тасралтгүй гомдол ирж байгаа.

Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, тодорхой үр дүнд хүрлээ. Ажлын хэсэг зэвтэй ус гарч буй шалтгааныг тодруулах арга хэмжээг авсан. Насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар шугамууд, ус хэмжүүрийн зангилаа, айл өрхийн сантехникийн хэрэгслээс УСУГ хими бактериологийн дээжийг авч шинжлүүлсэн. НМХГ-ын, шинжлэх ухааны академи, хими технологийн хүрээлэнгийн лабораторид, УБДС компанийн лабораториудад ус болон ус дамжуулах хоолойн дээжийг шинжлүүлсэн.

Шинжилгээний дүнгээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй хариу гарсан. Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд үүссэн зэвээс дээж авч шинжлүүлэхэд Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж ус зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж байгаа шугам хоолойгоос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг.

"Пума констракшн" ХХК, "Пи Ай Эм Эм" ХХК-ийн хөрөнгөөр барьсан 200 мм-ийн голчтой, 2 км шугам, "Шинэ өргөө" хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна. Усны зэвийг арилгахаар шугам хоолойг угаасан боловч түр зуурын шинжтэй арга хэмжээ болсон.

Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээний угсралт хийсэн  компаниудыг удаа дараа уулзаж, үүнийг сайжруулах гаргалгааг ярилцъя гэж урьсан боловч ирээгүй.  Ийм учраас дараагийн арга хэмжээг авна. Шугам угсралтыг хийлгэхээр захиалсан гурав, ус дамжуулах хоолойг угсарсан хоёр компани, нийслэлээс эдгээр ажлыг хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтныг дараагийн шатны байгууллагад шилжүүлнэ. 

Ус дамжуулах шугамыг угсарсан барилгын материал нь чанарын шаардлага хангаагүй тул солиулна" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
5 сар 5, 2023 15:15

Уул нь �##�ь эрт л ш�##�гуулах ёстой байсан. Мөнгө л олж байв�##� боллоо гэсэн шун�##� нь дэндсэн хүмүүс, түүнд нь хян�##�т тавиж чаддаггүй, нүдээ аниад ашигл�##�танд хүлээж авдаг авлигачин хүмүүсээс с�##�ж байж бид хэвийн нөхцөлд амьдарч, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирохгүй байх нөхцөл бүрдэнэ

Зочин
Зочин
5 сар 5, 2023 15:44

Дараагийн шатны байгууллага гэдэг нь юү вэ. Тэнд очихоороо яг яахийн хэлээд өгөөч. Тодорхойгүй юманд чинь улам тэнэг болоод байна.

Зочин
Зочин
5 сар 5, 2023 15:46

Сайхан амьдруулах нөхцөл бүрдүүлсэн юм үү, хордуулах ш�##�тгаан болсон юм уу

Зочин
Зочин
5 сар 5, 2023 16:17

Богд хан уулын зайсангийн аманд 300 гаран худаг ухсан эдгээр хотхон болон бусад хотхонууд бүгд шар устай
зайсангийн ам ийм олон хүнд амьдрах даацтай юу үгүй юу гэдгийг тогтоох хэрэгтэй санагдаж байна. Зайсангийн аманд арай л их байр байшин баригдаад байгааг одоо зогсоох цаг болсон баймаар юм. бүр дархан цаазат гэж тогтоосон бүсрүүгээ барилга барьсан байна лээ шүү. Амр�##�тын бүсээ тохижуулж байгаа нь гээд отголсон модоор зам тавьсан голынхоо яг хажууд нь жорлон барьсан. хүүхдийн тоглоом гэж хэдэн модон шор газарт хатгаж ногоон бүсийг үгүй хийсэн гээд маш их асууд�##� зайсангийн аманд байнаа

Зочин
Зочин
5 сар 5, 2023 17:18

Ш�##�гаж авсан нөхдүүд нь авилга авсан бгаашдээ энэ хүмүүст хатуу арга хэмжээ ав өөр хаана хаана ийм шугам бгааг хэлүүл

шалгалт хийгдсэн
шалгалт хийгдсэн
5 сар 5, 2023 17:38

ОДОО шийтгэ

Зочин
Зочин
5 сар 5, 2023 20:45

Дархан цаазат тусгай хамга�##��##�тын газар гэдэг уул нь оор л баймаар гэтэл Монголд ийм нэрийн дор зовхон эрх мэдэлтэй монготэй хумууст зориулж дархан цаазтай тусгай хамга�##��##�тай газар байгуулсан мэт Богд уулыг тойрсон бух газар уул тэр чигтээ монготэй хумуус барилга барьж ондор унээр зарж байна унэхээр дархан цаазтай газар юм бол яагаад зовхон монготэй хумууст Богд ууланд газрын зовшоорол олгодог юм бол яагаад бух тувшинд мэдсээр байж хэн ч юу ч хэлдгуй юм болоо тэгээд ядаж ая тухтай барилга, орчинг хийхгуй барилга чанар гэж авах юмгуй шахам 7-8 жил болоход шинээр баригдсан ихэнх барилга гадна т�##� нь хуурч унаад нураги шиг л харагдаж хотыг улам муухай харагдуулах болж ядаж хуний биед сорог нолоогуй усны хоолой суурилуулчиж болдгуй яасан муухай шун�##� сэтгэл бэ

1234
1234
5 сар 6, 2023 16:38
Reply to  Зочин

Шунга шулам сэтгэлгээ хаа сайгүй болчихоод монгол минь дуусах бий дээ! Эрдэс баялаг зэсийн ордтой гд дэлхиыд гайхуулдаг гэвч... хүн амийн 80-90% хүний нэн чухам хэрэгцээ болох ундны усны асууд�##�тай. Цэвэр усны нөөцөө гадна дотны уул уурхайнууд нь шавхаад энэ бүгд бүгд авилага хээль хахууль амин хувиа хичээдэг өлөн зантайн шууд холбоотой.

Зочин
Зочин
5 сар 5, 2023 21:32

хан уул дүүрэг �##�тай хотхоны урд гэрэлт өргөө хотхон аймар зэвтэй ус байнга гоождог

Зочин
Зочин
5 сар 5, 2023 21:35

han uul duureg altaihothoni urd gerelt orgoo hothon aimar zevtei us bainga goojdog shuu

Зочин
Зочин
5 сар 6, 2023 08:38

Хятадын ган ба цайран трубагаар унд ахуйн хэрэглээний цэвэр усны шугам тавьж болохгүй Хятадын трубанууд амархан зэвэрч элэгдэлд амархан ордог Хятадын ган хоолойгоор дулааны үугам тавихад 20 жилийнхээ норм хэмжээнд хүрэхүү хэцүүл байх Орос ган хоолойгоор тавьсан дулааны 50 жил ашиглаад яагаачгүй л байна Төмөрийн найрлага дахь CO2 - н агууламж л бага учраас амархан зэвэрч элэгдээд байна

Хэрэглэгч
Хэрэглэгч
5 сар 6, 2023 09:29

Хан уул 21 р хороо төгс орчин 1 хотхон бас л нуль зэвтэй байгаа. Хаана хэнд хандахаа л мэдэхгүй байгаад байсан. Өөрсдөө ус шүүгч тавиулж ундандаа цэвэр ус авч хэрэглэж байна. Хувцас угаахаар өнгө орох биш бүр зэвэг өнгөтэй болоод үнэхээр хэцүү байна дамжуулж өгнө үү

Зочин
Зочин
5 сар 6, 2023 11:34

ХАН УУЛ 15 Р ХОРОО ЦЭНГЭЛДЭХИЙН РАПИД ХАРШ ХОРООЛОЛЫН 5 Р БАЙРНЫ УС ЯГ ИЙМ ЗЭВТЭЙ ГАРСААР ОЛОН ЖИЛ БОЛСОН ШҮҮГЧ ХЭРЭГЛЭЭД ХЭРЭГЛЭЭД НЭМЭРГҮЙ ХИЙГЭЭД ХЭД ХОНОХОД Л ХАР ХҮРЭН ӨНГӨТЭЙ ЗЭВ БОЛДОГ КОНТОР Ч ТООДОГГҮЙ

Зочин
Зочин
5 сар 6, 2023 12:19

Худлаа худлаа.шүүхээр хэдэн жил явна,зүгээр компаниуд шугам хоолойг солиул

Зочин
Зочин
5 сар 6, 2023 12:20

Энэ нам гарахгүй шүү,энэ шугам хоолойг чадахгүй бол

Зочин
Зочин
5 сар 6, 2023 20:58

Хийсэн ,хийлгэсэн ,хүлээн авсан бүх хүмүүст хариуцлага тооцож,өөрсдөөр нь зардлыг нь гаргуулж нэн даруй солиулахыг шаардаж байнаа...

Зочин
Зочин
5 сар 7, 2023 00:15

За энэ яармагын 23, 24-р хорооны шугам хоолойг ямар ч аргаар бсан ч хамаагүй ЭНЭ ЖИЛ, үтэр түргэн солиулахгүй бол МАН 25,000 иргэдийн сан�##�гүй хоцорно гэж мэдээрэй!!! 25 биш, 250 биш, 2,500 биш, 25000-н сан�##� ярьж бна шүү!

Зочин
Зочин
5 сар 7, 2023 17:13

Haa saigvi l zewtei us uuj bna sh te shd - in 29r horooni irfed bvgd uuj bna arga hemjee awch ogmoor l bna

Отгоо
Отгоо
5 сар 8, 2023 15:05

Оргил стар хотхон яг одоо х�##�уун ус нь улаан зэв гарч байгаа учраас хүйтэн ус, аяга угаагч шингэнээр хоолны аяга тавгаа угааж байна даа ккк

Zochin
Zochin
5 сар 8, 2023 20:52

Бизнес хийнэ гэж нүдээ ухахад ч бэлэн хүмүүс юм да. Яаж хөгжинө дө

Зочин
Зочин
5 сар 8, 2023 23:02

сүхбаатар дүүрэг time classic towerт зэв бол аймар байнаа

Зочин
Зочин
5 сар 9, 2023 09:33

Хэрүүл хийсээр байт�##� чинь зун дуусан шүү яар�##�тай шийдвэрэлмээр байна үмхий үнэртэй зэвтэй ус хэргэлсээр байт�##� хордож үхлээ хүннү товэр

Холбоотой мэдээ

Back to top button