Нийгэм мэдээ
Оюунлаг Хөвсгөл: Долоон сурагчийг хүссэн их, дээд суруульдаа жил үнэгүй сурах эрхээр шагнав

2012 оноос хэрэгжиж байгаа “ОЮУНЛАГ ХӨВСГӨЛЧҮҮД” хөтөлбөрийн хүрээнд “ХҮҮХЭД БҮРД ТЭГШ БОЛОМЖ - ЭЕШ 2023” сорилгыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоны ерөнхий боловсролын 32 сургуулийн 12 дугаар ангийн 1491 сурагчаас шалгарсан, шилдэг 105 сурагч 2 дугаар шатанд өрсөлдөж, шилдэг 7 сурагчийг тодруулж, батламжиллаа. Тодруулбал,
- “Эрдмийн далай” - Д.Дөлгөөн
- “Эрдмийн далай” - П.Баасандорж
- “Титэм” - И.Одонтунгалаг
- “Дэлгэрмөрөн” - А.Намуундарь
- “Эрдмийн далай” - А.Маралаа
- “Эрдмийн далай” - Л.Энхсайхан
- “Эрдмийн далай” - Б.Дугаржанцан нар төрийн өмчийн их дээд сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр бүхий эрхийн бичгээр шагнууллаа.
Мөн дараах хоёр сурагчийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад элсэх, эхний 1 жилийн 50%-ийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр шагнууллаа. Үүнд:
- Жаргалант сумын ЕБС - Б.Хулан
- “Эрдмийн далай” - М.Энхтөр нар багтав.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.