Нийгэм мэдээ
Хилчид төөрсөн иргэнийг дрон ашиглаж оллоо
Хилчид төөрсөн иргэнийг дрон ашиглан оллоо. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Бүрэнхаан ууланд авиралт хийж явсан ОХУ-ын иргэн тавдугаар дугаар сарын 06-ны өдөр төөрсөн байна.
Тодруулбал, алхалт хийж явсан тус иргэн багаасаа салж төөрсөн аж. Тухайн иргэнийг эрэн хайх хүсэлтийг алхалтын багийн зүгээс Хилийн цэргийн 0257 дугаар ангид тавьсны дагуу эрлийн бүлэг дрон ашиглан олсон байна.
Тухайн иргэн нь улсын хилээс 5 км зайд явж байсан бөгөөд биеийн байдал хэвийн, эсэн мэнд олджээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.